Өсвөр насны хүүхдийн шүдний гажиг заслын эмчилгээ нь урьдчилан сэргийлэх болон анхан шатанд эмчлэх зорилгоор хийгддэг байгаа. Өсвөр насны хүүхдүүд насанд хүрсэн хүнийг бодвол эмчилгээний хугацаа богино, өртөг бага, үр дүнтэй эмчилгээ авах боломж өндөр байдаг. Шаамий эрүү, эрүүгүй, товгор амтай болох, нүүрний тэгш бус байдал үүсэх зэргийг бага дээр нь оношлож тохирсон зөв эмчилгээ хийсэнээр зөв төрхтөй эрүүл шүдтэй өсөх боложтой байдаг.
Хүүхдийг эрт үед нь эрүү, нүүрэнд үүсэх гажгийг тодорхойлон, эмчлэх нь хялбар ба үр дүн өндөртөй байдаг. Хүүхдийн бага насанд нь хийгдэж буй гажиг заслын эмчилгээ нь ихэвчилэн хүүхдийг эрүү нүүрний гажгаас урьдчилан сэргийлдэг. Эрүү нүүрний ясанд үүссэн эмгэг зэрэг нь том болсон хойно нь мэс заслын эмчилгээ хийх шаардлагатай болдог. Тиймээс бага насанд нь үүссэн гажгийг эмчлэх, хүнд хэлбэрийн гажгийг хөнгөвчилөх зэрэг шаардлагатай.
Өсөж яваа хүүхдийн шүд болон буйлны эд нь хурдан дасан зохицох чадвартай байдаг. Тиймээс ямар ч эмчилгээ хийсэн үр дүнтэй байх бөгөөд бага байхад нь эмчилгээ хийлгэснээр том болоод гажгийн эмчилгээ хийлгэхийн тулд шүд авхуулах болон мэс засал хийлгэх зэрэг эрсдлийг бууруулдаг байна.
Өсвөр насны хүүхдэд шүдний болон нүүрний араг ясны хөгжил эд явагдаж байдаг. Энэ үед шүдний гажиг заслын эмчилгээг хийснээр шүд болон эрүү нүүрний буруу хөгжлийг зогсоож зөв хөгжүүлэх маш үр дүнтэй эмчилгээ болдог.
Хоол хүнс сайн зажиллах чадварыг дээшлүүлсэнээр шүд гэмтэх болон хорхойтхоос урьдчилан сэргийлдэг.
Өсвөр насны хүүхдүүд гадаад төрхөндөө маш их анхаарал тавидаг. Энэ үед шүдний гажиг заслын эмчилгээг хийлгэж өгсөнөөр хүүхэд өөртөө итгэлтэй болно.
Эрүүний ясны хөгжил удамшидаг учираас эцэг эхийнх нь аль нэг нь шаамий эрүү, товгор ам, зуултын согогтой тохиолдолд хүүхдэд 80%-тай удамшдаг.
Сүүн шүдний гэмтэл юмуу ясан шүд ургах зай байхгүй болсноос шүднүүд давхралдаж ургаснаас болж эрүү нүүрний буруу хөгжил үүсэх зэрэг хүндрэлүүд үүсдэг.
Хүүхэд тань хамрын дайвар хөндийн үрэвсэл, гүйлсэн булчирхайн үрэвсэл зэрэг чих хамар хоолойн өвчтөй бол амаараа амьсгалах тохиолдол ихсэж дээд шүдэлбэрүүдийн зай багасан доод эрүү сунан эрүү нүүрний буруу хөгжилтөй болдог.
Хүүхдийн эрүү нүүрний хөгжилийн онцлог болон хөгжлийн явц өөр өөр байдаг ч шаамий эрүүний гажиг заслын эмчилгээг “5нас”-тайд нь хийлгэвэл хамгийн үр дүнтэй байдаг. Хүүхдийн нүүр болон эрүүний ясанд үүссэн ясны зөрүү 7~8 настайд нь илэрдэг. Хүүхдийн хоншоорын яс дутуу хөгжиж доод эрүүний яс илүү хөгжсөнөөр 7 настайгаасаа шаамий зуулттай болох тохиолдол их байдаг. Тиймээс эрт оношлуулж эмчлүүлэх нь үр дүнтэй байдаг.
Хүүхдийн эрүү нүүрний хөгжлийн онцлог болон хөгжлийн явц өөр өөр байдаг ч товгор амны гажиг заслын эмчилгээг эмэгтэй хүүхдийг бага сургуулийн 4-р анги, эрэгтэй хүүхдийг бага сургуулийн 5-аас 6-р ангид орох үед нь хийлгэвэл хамгийн үр дүнтэй байдаг. Товгор амны гажиг заслын эмчилгээг хүүхдийн хамгийн сүүлийн сүүн шүд ясан шүдээр солигдон ургаж эхлэх үед хийлгэх нь хамгийн үр дүнтэй байдаг байна. Эмэгтэй хүүхэд бага сургуулийн 4-р ангид орохдоо сүүлийн ясан шүд ургаж, эрэгтэй хүүхэд бага сургуулийн 5-аас 6-р ангид орох үед сүүлийн ясан шүд ургадаг учираас энэ үед эмчилгээ хийлгэх нь чухал юм.
Манай эмнэлгийн туршлагатай эмч эмчилгээг эхлүүлж эмчилгээний дараах хяналтыг хүртэл өөрөө хариуцаж хийдэг.
Манай эмнэлэг эмчилгээ эхлүүлэхдээ хүүхдийн шүдэнд хорхойтхоос хамгаалдаг түрхлэг түрхдэг. Ингэснээр эмчилгээний явцад хүүхдийн шүдэнд хорхой үүсэх эрсдэлийг багасгадаг.
Манай эмнэлгийн мэргэжилтэн(hygienist) нар таны хүүхдийг хариуцан эмчилгээ хийлгэхэд нь 100% хамт байж үйлчлэх болно. Мөн эмчилгээний явц ба үр дүнг цаг тухайд нь эцэг эхэд нь утасдаж тайлбарлах болно.
1.개인정보 수집이용에 대한 동의
‘라인업치과의원’는 회원님의 개인정보를 중요시하며, “정보통신망
이용촉진 및 정보보호”에 관한 법률을 준수하고 있습니다.
회원님의 소중한 개인정보는 다음과 같은 정책에 따라 수집 및 이용되며,
회원님께서 제공하시는 개인정보가 어떠한 용도와 방식으로 이용되고 있으며,
개인정보보호를 위해 어떠한 조치가 취해지고 있는지 알려드립니다.
또한 개인정보취급방침을 개정하는 경우 웹사이트 공지사항을 통하여 공지할
것입니다.
2.개인정보의 수집•이용 목적
회원님께서 요청하신 제휴 문의에 대한 질의에 더욱 정확한 답변을 위해 성함,
연락처, 상담내용 등의 정보가 수집됩니다.
- 수집항목 : 성명, 연락처, 상담내용
- 이용목적 : 상담내용에 대한 답변, 상담 관련 마케팅 및 정보안내
고지에 활용
3.보유이용 기간
원칙적으로, 개인정보 수집 및 이용목적이 달성된 후에는 해당 정보를 바로
파기합니다. 단, 다음의 정보에 대해서는 아래의 사유로 명시한기간 동안 보존합니다.
- 보존 이유 : 회원님의 동의를 통한 정보 유지
- 보존 기간 : 회원정보 삭제 요청 시까지