Шүд цоорч хорхойтох гэдэг нь?

Нянгийн улмаас шүдэнд хорхой идсэн мэт хонхойж хөндий үүсэх эмгэгийг шүд цоорох гэнэ.

Шүд цоорох үйл явц
01 Паалангийн толбо

Шүдний хамгийн гадна талын паалан эрдэсгүйжиж сийрэгжсэнээс шүдний гадрагийн тодорхой хэсэгт паалангийн цоорол үүсдэг. Энэ үед өвдөлт байдаггүй. Заавал эмчлүүлэх шаардлаггүй ч байнгын хянаж амны хөндийн ариун цэврийг сайн сахих хэрэгтэй.

02 Дунд цоорол

Эрдэсгүйжилт гүнзгийрч паалан бүрэн идэгдэж тугалмайн дундаас гүн цоорсон хэлбэр. Энэ үед хүйтэн агаар юмуу хүйтэн ус уух зэрэгт өвдөнө

03 Шүдний тойрон эдийн үрэвсэл болон цоорол

Шөнө унтаж чадахгүй хэмжээнд их өвдөнө. Халуун хүйтнээс хага ташиж өвдөнө

04 Гүн цоорол

Цоорол шүдний мэдрэлийн судсанд хүртэл явагдаж ёзоорт үрэвсэл үүсээд өвдөлт мэдрэгдэхгүй болох үе шат юм

Шүд цоорсон эсхийг өөрөө оношлох
  • Хүйтэн ус уух үед янгинах
  • Шоколад гэх мэт чихэрлэг амттай зүйл идэх үед шүд янгинах
  • Хоол идэх үед өвдөх мэдрэмж төрөх
  • Шүдэн дээр хар толбо харагдах
Цоорлыг эмчлэх арга
Хуванцар ломбо

Хуванцар ломбо нь шүдний өнгөтөй материалаар бага зэрэг цоорлыг өнгөц ломбодох арга юм.

Сайн тал
  • Шүдний өнгөтөй адил учир гоо зүйн хувьд давуу талтай.
  • Үндсэн шүдийг бага гэмтээнэ.
  • Бусад ломбоноос хямд үнэтэй.
  • Эмчилгээний хугацаа богино өдөртөө эмчилгээ хийгдэнэ.
  • Цоорлын эмчилгээ болон урьдчилан сэргийлэх эмчилгээг давхар хийж болно.
Сул тал
  • Цаг хугацааны явцад өнгө өөрчлөгдөж болно.
  • Хүчтэй зажлах юмуу хатуу зүйл идхэд элэгдэж хагарах магадлалтай.
Цоорлын хөндийг засаж резин болон шаазан дүүргэгч хийх

Цоорсон хэсгийг эмчилж хэв аваад дүүргэж ломбоддог эмчилгээ юм.

Сайн тал
  • Гоо сайхан харагдах боломжтой.
  • Нөхөх эмчилгээг бодвол чанартай илүү бат бэх байдаг.
Сул тал
  • Метал дүүргэгчийг бодвол амархан хугарч унах тохиолдол ихтэй байдаг.
  • Нөхөх эмчилгээг бодвол эмчилгээний ажиллагаа ихтэй байдаг.
Метал буюу алтан дүүргэгч

Метал дүүргэгчийг ихэвчлэн араа ломбодохдоо хамгийн түгээмэл хэрэглэгддэг. Хамгийн бага сөрөг нөлөөтэй байдаг байна.

Сайн тал
  • Хатуулаг чанар ба хазалтын даралт даах чадварын хувьд хүний шүдтэй яг адилхан байдаг.
  • Бие мах бодь болон биологийн нөхцөлд хамгийн сайн тохирдог материал юм.
Сул тал
  • Гоо сайхны харагдах байдалд сөргөөр нөлөөлдөг.
  • Нөхөх эмчилгээтэй харицуулахад шүдийг их хэмжээгээр өөлж засах шаардлага гардаг.
Шүдний бүрээс Шүд хорхойтох, сувгын эмчилгээ, буйлны өвчлөлийн үед хийнэ
Шүд цоорлын эмчилгээ хийлгэсэн хүний өмнө ба дараах зураг
Before
After
more
Сувгийн эмчилгээ гэдэг нь?

Шүдний цоорол 3дах үе шатандаа орсон тохиолдолд сувгийн эмчилгээ хийх шаардлагатай болдог. Шүдний сувгийн зөөлөн эд үрэвсэж үхэжсэн бол түүнийг шүдний дотроос гаргаж сувгийг цэвэрлээд даралт даах голонцор суулгаж өгөхийг сувгийн эмчилгээ гэнэ

Ямар тохиолдолд сувгийн эмчилгээ шаардлагатай вэ
  • Шүдний цоорол 3дах үе шатандаа орсон тохиолдолд
  • Сувгийн үрэвсэл үүссэн тохиолдолд
  • Шүдний ёзоорт үрэвсэл үүссэн тохиолдолд
  • Шүдийг их хэмжээгээр өөлж засах шаардлага гарсан тохиолдолд
Сувгийн эмчилгээний явц
01 Рентгиний зураг авхуулах (Оношлогооны зорилгоор)

Гэмтсэн мэдрэлийн судсыг эмчилэх болон үрэвсэлийн явц, шүд болон ёзоорын гэмтэл зэргийг тодорхойлохын тулд зураг авхуулах шаардлагатай байдаг.

02 Мэдээ алдуулах

Гэмтсэн мэдрэлийн судсыг өвдөлтгүйгээр цэвэрлэхийн тулд мэдээ алдуулдаг.
*Өвдөлтөөс айдаг үйлчлүүлэгчдэд түрхдэг мэдээ алдуулагчаар өвдөлтгүй мэдээ алдуулалт хийх боломжтой.

03 Шүдний сувгийг нээх

Сувагт эмчилгээ хийх нөхцлийг бүрдүүлэх буюу шүдний цөгцөн хэсгийн халдварлагдаж зөөлөрсөн эдийг авч хөндийг нээх.

04 Суваг доторх халдвар авсан эдийг цэвэрлэх

Суваг доторх халдвар авсан эдийг цэвэрлэх.

05 Сурвалжийн сувгийн хэмжээг тодорхойлох

Суваг доторх халдвар авсан эдийг сайн цэвэрлэхийн тулд хэмжээг нь сайн тодорхойлох хэрэгтэй.

06 Сурвалжийн сувгийн амсар өргөсгөх

Суваг доторх халдвар авсан эдийг цэвэрлэсний дараа сувгийн хэмжээг өргөсгөнө.

07 Суваг ломбодох

Суваг доторх халдвар авсан эдийг цэвэрлэсний дараа сувгийг ариутгаад эмчилгээг дуусгана.

08 Шүд болон гадаргууг дүүргэгчээр дүүргэх

Хэврэгшсэн шүдний бүтцийг бэхжүүлэхийн тулд сувгийн баганын ховилд дүүргэгчийг дүүргэнэ.

09 Шүдийг хэлбэржүүлэх, нөхөн сэргээх бүрээс хийнэ

Шүдний бүрээс засаж шүдийг хэлбэржүүлж эцэст нь бүрээсээ хийнэ.

라인업치과 빠른상담
빠른 상담신청

개인정보 취급방침

1.개인정보 수집이용에 대한 동의 ‘라인업치과의원’는 회원님의 개인정보를 중요시하며, “정보통신망 이용촉진 및 정보보호”에 관한 법률을 준수하고 있습니다. 회원님의 소중한 개인정보는 다음과 같은 정책에 따라 수집 및 이용되며, 회원님께서 제공하시는 개인정보가 어떠한 용도와 방식으로 이용되고 있으며, 개인정보보호를 위해 어떠한 조치가 취해지고 있는지 알려드립니다. 또한 개인정보취급방침을 개정하는 경우 웹사이트 공지사항을 통하여 공지할 것입니다.


2.개인정보의 수집•이용 목적 회원님께서 요청하신 제휴 문의에 대한 질의에 더욱 정확한 답변을 위해 성함, 연락처, 상담내용 등의 정보가 수집됩니다. - 수집항목 : 성명, 연락처, 상담내용 - 이용목적 : 상담내용에 대한 답변, 상담 관련 마케팅 및 정보안내 고지에 활용


3.보유이용 기간 원칙적으로, 개인정보 수집 및 이용목적이 달성된 후에는 해당 정보를 바로 파기합니다. 단, 다음의 정보에 대해서는 아래의 사유로 명시한기간 동안 보존합니다. - 보존 이유 : 회원님의 동의를 통한 정보 유지 - 보존 기간 : 회원정보 삭제 요청 시까지