Яс шилжүүлэн суулгах

Имплант суулгацын үед буйлны яс маш чухал байдаг. Яс шилжүүлэн суулгах гэдэг нь? Имплант суулгах буйлны яс хэвийн хэмжээнээс бага тохиолдолд, үйлчлүүлэгчийн өөрийнх нь яс эсвэл хиймэл яс шилжүүлэн буйлны ясыг нөхөн төлжүүлж имплант суулгах мэс ажилбарыг хэлдэг

Яс шилжүүлэн суулгах хэрэгтэй хүмүүс
  • Буйлны яс хэвийн хэмжээнээс бага тохиолдолд
  • Буйлны үрэвсэл зэргээс үүдэлтэй шүдээ авхуулсан тохиолдолд
  • Шүд авхуулаад удсан тохиолдолд
  • Ослын улмаас түүшин яс гэмтсэн тохиолдолд
  • Буйлны яс хэт шимэгдсэн тохиолдолд
Яс шилжүүлэн суулгах ба имплант суулгацын явц
01

Имплантыг суулгах гэж байгаа хэсэгт яс ихээр дутагдалтай ба эрүүний яс хатингаршиж шимэгдсэн тохиолдолд яс шилжүүлэн суулгасны дараа имплантыг суулгана

02

Имплантыг сайн суулгахын тулд яс шилжүүлэн суулгаж ясыг бэхжүүлэнэ.

03

Цэвэр титан төмөр зэргийг ясанд суулгасны дараа яс болон титан имплантын хооронд био нэгдэл үүсч бэхжинэ.

Яс шилжүүлэн суулгахад ашигладаг ясны төрөл
이식재의 종류, 형태, 장점, 단점
Өөрийнх нь шүдний яснаас шилжүүлэн суулгах
Хэлбэр Хорхойтсон шүдний ёзоор үлдсэн тохиолдолд тэр ясыг ашиглах
Сайн тал хурдан эдгэрдэг, ямар ч халдвар байхгүй
Сул тал Хорхойтсон шүдний ёзоор нь эрүүл байх хэрэгтэй
Өөрийнх нь яснаас шилжүүлэн суулгах
Хэлбэр Өөрийнх нь шүд биш өөр газраас яс шилжүүлэн суулгах
Сайн тал хурдан эдгэрдэг, ямар ч халдвар байхгүй
Сул тал Яс авах газрын мэс ажилбар давхар хийгдэх учир эмчилгээний үнэ өсөх
Өөр хүний яс шилжүүлэн суулгах
Хэлбэр Өөр хүний хандивласан яс
Сайн тал Хүний яс болохоор хурдан эдгэрдэг
Сул тал Удамшлын гаралтай өвчин халдварлах магадлалтай. Өртгийн хувьд харьцангуй өндөр
Амьтны яс
Хэлбэр Амьтны яс(Үхэр зэрэг)
Сайн тал Ясны эдийг олход хялбар
Сул тал Амьтны гаралтай халдварт өвчин халдах магадлалыг үгүйсгэж болохгүй
Хиймэл яс шилжүүлэн суулгах
Хэлбэр Хиймэл синтезийн материал
Сайн тал Хамгийн хялбар, тохиромжтой, халдвар авах эрсдэлгүй
Сул тал Өөрийн яс болж бэхжитлээ цаг зарцуулагддаг
Яс шилжүүлэн суулгах имплантны онцлог
Шүдний хэвийн үйл ажиллагаа сэргэнэ

Шилжүүлэн суулгасан яс бүрэн бэхжиж имплант суулгацад сайн түшиц болж өгнө. Ингэснээр шүдний хэвийн үйл ажиллагаа сэргэнэ.

Гоо зүйн харагдах байдал сайжирна

Имплант суулгаж эхлэхээс өмнө буйлны ясыг сэргээх эмчилгээ хийлгэснээр имплантны тогтоц сайжраад зогсохгүй буйл ба суулгац шүд нь хэмжээ хэлбэрээрээ бусад шүдтэйгээ адилхан харагдсанаар таныг гоо сайхан харагдуулана.

Эмчилгээний хугацаа, мэс ажилбарын тоог цөөлнө

Яс шилжүүлэн суулгах болон имплант суурийг хамт суулгаснаар эмчилгээний хугацаа, мэс ажилбарын тоог цөөлнө

Имплант суулгах мэс ажилбарын боломж сонголтуудыг нэмэгдүүлэнэ

Буйлны яс маш их шимэгдэж иплант суулгац хийлгэхэд хүндрэлтэй байгаа хүн бүрт тохирсон эмчилгээг зөв сонгож хийснээр эмчилгээний үр дүнг нэмэгдүүлнэ.

Хамрын хөндийн синус өргөлт

Хамрын хөндий /дээд хоншоорын хоосон зай/ синус өргөлт нь дээд хоншоор болон буйлны ясны хооронд инплант суулгах яс хангалттай биш тохиолдолд, тэр зайг бага зэрэг өргөн буйлны ясыг нөхөн суулгадаг инплант юм

Хамрын хөндийн синус өргөлт хийлгэх хэрэгтэй хүмүүс
  • Дээд талын араа шүд унах болон авхуулаад удсан тохиолдолд
  • Дээд талын араанд удаан хугацаагаар хиймэл шүд хэрэглэж яс нь шимэгдсэн тохиолдолд
  • Дээд талын араа гүн хорхойтож шүдээ авхуулсан тохиолдолд
  • Хамрын хөндийн синус доошоо байрлалтай дээд эрүүний ясны зай бага тохиолдолд
Хамрын хөндийн синуст өргөлт хийх явц
01

Шүдгүй удаан байхаар хамрын хөндийн синус шүд байх хэсэгт сууж байрласан тохиолдол байдаг.

02

Багаж ашиглан синусны ханыг болгоомжтойгоор дээш өргөж имплант суулгах зай гаргадаг.

03

Хамрын хөндийн синус өргөлт хийсний дараа дээд буйланд яс шилжүүлэн суулгаж имплант суулгац суулгадаг.

Хамрын хөндийн синус өргөлт хийлгэсэн үед анхаарах зүйлс
  • Хамраа хүчтэй нийж болохгүй
  • Хамраас цус гарсан тохиолдолд нийж болохгүй арчиж авах хэрэгтэй
  • Эхний үед хамар болон амны хөндийгөөс цагаан нунтаг гарах магадлалтай. Та айх хэрэггүй.
라인업치과 빠른상담
빠른 상담신청

개인정보 취급방침

1.개인정보 수집이용에 대한 동의 ‘라인업치과의원’는 회원님의 개인정보를 중요시하며, “정보통신망 이용촉진 및 정보보호”에 관한 법률을 준수하고 있습니다. 회원님의 소중한 개인정보는 다음과 같은 정책에 따라 수집 및 이용되며, 회원님께서 제공하시는 개인정보가 어떠한 용도와 방식으로 이용되고 있으며, 개인정보보호를 위해 어떠한 조치가 취해지고 있는지 알려드립니다. 또한 개인정보취급방침을 개정하는 경우 웹사이트 공지사항을 통하여 공지할 것입니다.


2.개인정보의 수집•이용 목적 회원님께서 요청하신 제휴 문의에 대한 질의에 더욱 정확한 답변을 위해 성함, 연락처, 상담내용 등의 정보가 수집됩니다. - 수집항목 : 성명, 연락처, 상담내용 - 이용목적 : 상담내용에 대한 답변, 상담 관련 마케팅 및 정보안내 고지에 활용


3.보유이용 기간 원칙적으로, 개인정보 수집 및 이용목적이 달성된 후에는 해당 정보를 바로 파기합니다. 단, 다음의 정보에 대해서는 아래의 사유로 명시한기간 동안 보존합니다. - 보존 이유 : 회원님의 동의를 통한 정보 유지 - 보존 기간 : 회원정보 삭제 요청 시까지