Аюулгүй мэс засал
Танд гоо үзэсгэлэн болон нүүрний зөв хэлбэрийг бид бэлэглэнэ
"Лайн-ап" дентал клиникийн
эрүү нүүрний мэс заслын систем
LINE-UP DENTAL CLINIC
Дээд доод эрүүний мэс засал нь зөвхөн гоо сайхны мэс засал гэхээс илүү эмчилгээний мэс ажилбар юм. Эрүүний үений үйл ажиллагаа, зөв сайхан төрх, мэс заслын аюулгүй байдал гэсэн дээрх 3 асуудлыг хослуулан эмчилгээ эхлүүлэх хэрэгтэй. Манай эмнэлэг нь дээрх 3 асуудлыг хослуулан чанартай эмчилгээ хийдгээрээ онцлогтой.
Манай эмнэлэг нь үр дүнтэй эмчилгээ хийхийн тулд Эрүү нүүрний мэс заслын мэргэжлийн эмч, шүдний гажиг заслын мэргэжлийн эмч, мэдээ алдуулагч эмч нар хамтран эмч нарын хурлаар сайтар зөвлөлдөж эмчилгээг эхлүүлдэг.
1 өдөрт 1 удаа л мэс засал хийнэ гэдэг зарчмыг баримталдаг. Эмч өдөрт 1 л өвчтөнд төвлөрч эмчилгээ хийсэнээр эмчилгээний үр дүн ба аюулгүй үйл ажиллагааг хангах боломжтой юм.
"Лайн-ап" дентал клиник нь мэс заслын аюулгүй байдлыг нэгдүгээрт тавьж аюулгүй орчинг бүрдүүлж ажиллаж байна.
Мэс заслын явцад гарч болзошгүй техникийн саатлыг шийдвэрлэсэн нөөц цахилгаан үүсгэвэрийг суурьлуулсан. Ямар ч гэнэтийн тохиодолд өвчтөнийхөө амь нас болон аюулгүй байдлыг бид батлан даах болно
Хагалгаанд орохын өмнөөс эхлээд хагалгаа дуусаад сэргэх хүртэл мэргэжлийн мэдээ алдуулагч эмч өвчтөний дэргэд байж аюулгүй мэс заслын үйл ажиллагааг явуулахад тусална
Мэс заслын оновчтой төлөлвлөгөөг гаргаж үр дүнтэй мэс засал хийхийн тулд нарийвчилсан зөв оношлогоо хийх шаардлагатай байдаг. Нүүрний яс болон нүдэнд харагдахгүй мэдрэлийн судасны байрлал, булчин болон өөхжилт зэргийг тодорхойлж ясны бүтэц ба хөдөлгөөнийг хүртэл нарийвчлан тооцож 1 мм-ийн ч зай алдахгүй аюулгүй мэс засал хийдэг.
Мэс заслын өмнөх зөвлөгөө, мэс заслын дараах хяналт болон үзлэ, эмнэлэгээс гарсаны дараа танд зориулсан үзлэг үйлчилгээг байнга явуулж таны сэтгэлд хүрч ажиллах болно