Эрүү нүүрний зөв төрх таны гоо сайхан харагдахад туслана
Дээд доод эрүүний мэс засал
“Лайн-ап” дентал клиникклиник зөв хөгжил+ гоо сайхан+ аюулгүй
байдлыг хангаж үйлчлэх болно
LINE-UP DENTAL CLINIC
Дээд доод эрүүний мэс засал нь дээд талын эрүү ба доод эрүүний байрлалыг засах мэс засал юм.
Дээд ба доод эрүүг засаж шүднүүд хоорондоо зөв хаздаг болно. Мөн төрөлхийн мэт үзэсгэлэнтэй нүүрний хэлбэртэй болгосноор зөвхөн эрүүний булчингийн үйл ажиллагааг сэргээгээд зогсохгүй таны гоо сайханд ч эергээр нөлөөлнө.
Шаамий эрүү, нүүрний тэгш бус хэм, товгор ам, урт нүүр, эрүүгүй зэрэг нь эмгэгүүдийг дээд доод эрүүний ясыг зөв байрлалд оруулсанаар засах боломжтой болдог.
Дээд эрүүний ясыг хамрын доод талаас эхлэн 45градусын налуу тайрна.
Агт арааны хойд эрүүний яснаас эрүүний булчингийн хоородох хэсгийг тайрна.
Тайрсан хэсгүүдийн нийлүүлнэ.
Хөдөлгөөнгүй болгож бэхэлнэ.
Эрүүний гажиг заслын мэс засал нь хувь хүний биеийн онцлогоос шалтгаалан үрэвсэл,
цус алдалт, мэдрэлийн гэмтэл зэрэг сөрөг нөлөө гарч болно.
Дээд доод эрүүний мэс заслыг эрүү нүүрний мэс заслын мэргэжлийн эмч л хийх ёстой.
Амны хөндийд хийгддэг мэс засал учираас эрүү нүүрний анатомийн бүтцийг сайн судалсан байх хэрэгтэйгээс гадна эмчилгээний явцад болон эмчлгээ дууссаны дараа гарч болзошгүй хүндрэлүүдийг шийдвэрлэж чадах мэргэжлийн эмчид хандах нь чухал.
Тиймээс та дээд доод эрүүний мэс засал хийлгэхээр шийдсэн бол эрүү нүүрний мэс заслын олон жилийн туршлагатай, эрүү нүүрний анатомын бүтцийг сайтар судалсан мэргэжлийн эмчид хандан эмчилгээний төлөвлөгөөгөө гаргана уу.
Мөн дээд доод эрүүний мэс засал нь гоо зүй, эрүүний булчингийн үйл ажиллагаа, аюулгүй байдлыгхангах хэрэгтэй
Дээрх 3 зүйлийн аль нэгийг орхигдуулж болохгүй. Насан туршдаа гоо сайхан эрүүл төрхтэй байхыг хүсвэл та заавал эрүү нүүрний мэс заслын мэргэжлийн эмчид хандана уу.