Эрүү нүүрний зөв төрх таны гоо сайхан харагдахад туслана
Дээд доод эрүүний мэс засал
“Лайн-ап” дентал клиникклиник зөв хөгжил+ гоо сайхан+ аюулгүй
байдлыг хангаж үйлчлэх болно
LINE-UP DENTAL CLINIC
Нүүрний тэгш бус байдал нь нүүрийг 2 хуваагаад хархад 2 өөр харагдахыг хэлнэ.
Нүүрний тэгш бус байдал алдагдсан тохиолдолд хоол идхэд хэцүү, дуудлагад өөрчлөлт орох, эрүүний булчин өвдөх зэрэг олон зовиур илэрдэг.
Зуултын өөрчлөлт, товгор ам, шаамий эрүү зэрэгтэй хамт илэрсэн тохиолдолд дээд доод эрүүний мэс засал хийлгэх шаардлагатай. Нүүрний төв шугамын хэмийг засах мэс засал нь нарийн төвөгтэй хийгдэх мэс засал бөгөөд, доод эрүүний хэм алдагдлыг засхын тулд ясыг тайрна. Доод эрүүний хэм алдагдсан тохиолдолд эрүүний үзүүрийн мэс засал юмуу дөрвөлжин эрүү засах мэс засал хийнэ.
Дээд эрүүний ясыг хамрын доод талаас эхлэн 45градусын налуу тайрна.
Агт арааны хойд эрүүний яснаас эрүүний булчингийн хоорондох хэсгийг тайрна.
Тайрсан хэсгүүдийг нийлүүлнэ.
Хөдөлгөөнгүй болгож бэхэлнэ.
V-LINE мэс засал нь доод эрүүг T хэлбэртэй тайрна.
Тайрсан 2 талын хэсгийг нийлүүлэнэ.
Хөдөлгөөнгүй болгож бэхэлнэ.
Эрүүний гажиг заслын мэс засал нь хувь хүний биеийн онцлогоос шалтгаалан үрэвсэл,
цус алдалт, мэдрэлийн гэмтэл зэрэг сөрөг нөлөө гарч болно.
Нүүрний тэгш бус байдалтай удаан явснаар нүүрний яс болон булчинд нөлөөлсөн байдаг. Тиймээс мэс засал хийсэн ч удалгүй хэм алдагдах тохиолдол цөөнгүй байдаг. Маш арвин туршлагатай олон жил энэхүү мэс заслыг хийсэн эмчид хандах нь зүйтэй. Үүнээс гадна зуултын асуудал давхар илэрвэл заавал эрүү нүүрний мэс заслын мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй.