Login Join
Online Counsel Манай хаяг Facebook Youtube Kakao Talk
+82 051 802 6363
TOP

Нүүрний зөв төрхөө олцогооё !

Нүүрний хэлбэр засах мэс засал

“Лайн-ап” дентал клиникзөв хөгжил+ гоо сайхан+ аюулгүй

байдлыг хангаж үйлчлэх болно

LINE-UP DENTAL CLINIC

Хацрын шанаа багасгах мэс засал

Шанааны ясны хамгийн төвгөр хэсгийг тайрч гурван хэмжээст нүүрний хэлбэрийг бий болгох мэс засал юм.
Азийн хүмүүсийн хувьд, ялангуяа шанааны яс өргөн байдаг нь гоо зүйн хувьд онцгүй харагдах тохиолдол их байдаг гэж үздэг. Энэ асуудлыг та мэс заслын аргаар шийдэх боломжтой юм.

Шанааны мэс засал хийлгэх хэрэгтэй хүмүүс
  • Шанааны яс түрж гарч ирээд хурц царайтай харагддаг тохиолдолд
  • Шанаа хажуу тийшээ түрж гарч ирээд өргөн хавтгай царайтай харагддаг тохиолдолд
  • Нүүрний шугам овон товон харагддаг тохиолдолд
  • Шанаа шовойж хацар сүүдэртэж харагддаг тохиолдолд
"Лайн-ап" дентал клиникийн мэс заслын арга
Шанааны ясны урд талыг тайрах мэс засал Урд хэсэг хэт хөгжсөн тохиолдолд L хэлбэрээр тайрч цэвэрлэж дотогшоо шахаж оруулдаг мэс засал юм. Гэвч тооцоогүй хэт их тайрсан тохиолдолд царай хавтгай харагдаж болзошгүй сөрөг нөлөөтөйг анхаарна уу. Тиймээс тайрах эзлэхүүнийг сайн тогтоох нь чухал юм.
01

Аман доторхи болон чихний доод талаас L хэлбэрээр тайрч авна.

02

Тайрсан ясыг дотогшоо харуулан эргүүлж тогтооно.

03

Хацар унжихаас сэргийлж байрлалыг зөв олж хадна.

Шанааны ясны хажуу талыг тайрах мэс засал Шанааны ясны хажуу талыг тайрахад урдаас харахад нүүр жижиг харагдах үр дүнтэй. Аман доторх ханыг зүсч урд талын шанааны хэсгийг тайрч шанааны овгор хэсгийг дотогш нь оруулдаг мэс засал юм.
01

Шанааны ясны урд, ард хэсгийг тайрна.

02

Тайрсан ясны уртаас тайрч авна.

03

Ясыг эргүүлж дотогшоо суулгаж өгнө.

Мэс заслын талаарх мэдээлэл
  • Мэс засал үргэлжилэх хугацаа1цаг орчим зарцуулагдана
  • Мэдээ алдуулах аргаБүтэн биеийн мэдээ алдуулалт хийнэ
  • Хэвтэж эмчлүүлэх хугацааӨдөртөө эмнэлгээс гарч болно. Хэвтсэн ч болно
  • Оёдол авах хугацааЧихний доод талыг 3-аас 5-н өдрийн дараа оёдол авна
  • Эмнэлэгт хандах хугацаа5удаа болон түүнээс цөөн удаа ирж үзлэг эмчилгээ хийлгэх
  • Нөхөн сэргэх хугацаа14хоног зарцуулагдана

Эдгэрэлтийн хугацаа нь хувь хүний биеийн онцлогоос хамааран бага зэрэг өөр байна

Өмнө болон дараах зураг
Before
After
more

"Лайн-ап" дентал клиникийн
шанааны яс багасгах мэс заслын POINT

Ямар ч өнцгөөс харсан тэгш шугам

Жижиг, гурван хэмжээст нүүр

Нэг удаагийн мэс заслаар үр дүн үзүүлэх

Тогтвортой бэхлэлт хийх хацар унжихаас сэргийлэх

"Лайн-ап" дентал клиникийн
Шанааны ясны мэс заслын зөвлөмж

Шанааны ясны мэс засал нь зөвхөн шанааны ясыг нь багасгаад зогсдоггүй. Хувь хүний нүүрний зохицол болон мэс заслын аргыг зөв сонгосноор хажуу, урд, эгц гэх мэт аль ч өнцгөөс харсан төрөлхийн мэт хэлбэртэй харагдах үр дүнтэй мэс засал болж чадна. Үүнийг нүүрний яс, булчингийн анатомийн талаархи мэдлэгийг мэргэжлийн эмч гүйцэтгэх ёстой. “Лайн-ап” дентал клиник нь 1 удаагийн мэс заслаар танд хүссэн төрхийг тань бэлэглэх болно.