Өөрийн төрлөх шүд шиг яг таарсан имплант !
“Лайн-ап”
Чанартай Имплант
LINE-UP DENTAL CLINIC
Имплант суулгацын үед буйлны яс маш чухал байдаг. Яс шилжүүлэн суулгах гэдэг нь? Имплант суулгах буйлны яс хэвийн хэмжээнээс бага тохиолдолд, үйлчлүүлэгчийн өөрийнх нь яс эсвэл хиймэл яс шилжүүлэн буйлны ясыг нөхөн төлжүүлж имплант суулгах мэс ажилбарыг хэлдэг
Имплантыг суулгах гэж байгаа хэсэгт яс ихээр дутагдалтай ба эрүүний яс хатингаршиж шимэгдсэн тохиолдолд яс шилжүүлэн суулгасны дараа имплантыг суулгана
Имплантыг сайн суулгахын тулд яс шилжүүлэн суулгаж ясыг бэхжүүлэнэ.
Цэвэр титан төмөр зэргийг ясанд суулгасны дараа яс болон титан имплантын хооронд био нэгдэл үүсч бэхжинэ.
Суулгацын төрөл | Хэлбэр | Сайн тал | Сул тал |
---|---|---|---|
Өөрийнх нь шүдний яснаас шилжүүлэн суулгах | Хорхойтсон шүдний ёзоор үлдсэн тохиолдолд тэр ясыг ашиглах | хурдан эдгэрдэг, ямар ч халдвар байхгүй | Хорхойтсон шүдний ёзоор нь эрүүл байх хэрэгтэй |
Өөрийнх нь яснаас шилжүүлэн суулгах | Өөрийнх нь шүд биш өөр газраас яс шилжүүлэн суулгах | хурдан эдгэрдэг, ямар ч халдвар байхгүй | Яс авах газрын мэс ажилбар давхар хийгдэх учир эмчилгээний үнэ өсөх |
Өөр хүний яс шилжүүлэн суулгах | Өөр хүний хандивласан яс | Хүний яс болохоор хурдан эдгэрдэг | Удамшлын гаралтай өвчин халдварлах магадлалтай. Өртгийн хувьд харьцангуй өндөр |
Амьтны яс | Амьтны яс(Үхэр зэрэг) | Ясны эдийг олход хялбар | Амьтны гаралтай халдварт өвчин халдах магадлалыг үгүйсгэж болохгүй |
Хиймэл яс шилжүүлэн суулгах | Хиймэл синтезийн материал | Хамгийн хялбар, тохиромжтой, халдвар авах эрсдэлгүй | Өөрийн яс болж бэхжитлээ цаг зарцуулагддаг |
Шилжүүлэн суулгасан яс бүрэн бэхжиж имплант суулгацад сайн түшиц болж өгнө. Ингэснээр шүдний хэвийн үйл ажиллагаа сэргэнэ.
Имплант суулгаж эхлэхээс өмнө буйлны ясыг сэргээх эмчилгээ хийлгэснээр имплантны тогтоц сайжраад зогсохгүй буйл ба суулгац шүд нь хэмжээ хэлбэрээрээ бусад шүдтэйгээ адилхан харагдсанаар таныг гоо сайхан харагдуулана.
Яс шилжүүлэн суулгах болон имплант суурийг хамт суулгаснаар эмчилгээний хугацаа, мэс ажилбарын тоог цөөлнө
Буйлны яс маш их шимэгдэж иплант суулгац хийлгэхэд хүндрэлтэй байгаа хүн бүрт тохирсон эмчилгээг зөв сонгож хийснээр эмчилгээний үр дүнг нэмэгдүүлнэ.
Хамрын хөндий /дээд хоншоорын хоосон зай/ синус өргөлт нь дээд хоншоор болон буйлны ясны хооронд инплант суулгах яс хангалттай биш тохиолдолд, тэр зайг бага зэрэг өргөн буйлны ясыг нөхөн суулгадаг инплант юм
Шүдгүй удаан байхаар хамрын хөндийн синус шүд байх хэсэгт сууж байрласан тохиолдол байдаг.
Багаж ашиглан синусны ханыг болгоомжтойгоор дээш өргөж имплант суулгах зай гаргадаг.
Хамрын хөндийн синус өргөлт хийсний дараа дээд буйланд яс шилжүүлэн суулгаж имплант суулгац суулгадаг.