Өвдсөн шүдний эрүүл хэсгийг аль болон хамгаалан авч үлдэх нь чухал
Цоорч хорхойтсон хэсгийг л цэвэрхэн эмчлэх
Шүд цоорлын эмчилгээ
LINE-UP DENTAL CLINIC
Нянгийн улмаас шүдэнд хорхой идсэн мэт хонхойж хөндий үүсэх эмгэгийг шүд цоорох гэнэ.
Шүдний хамгийн гадна талын паалан эрдэсгүйжиж сийрэгжсэнээс шүдний гадрагийн тодорхой хэсэгт паалангийн цоорол үүсдэг. Энэ үед өвдөлт байдаггүй. Заавал эмчлүүлэх шаардлаггүй ч байнгын хянаж амны хөндийн ариун цэврийг сайн сахих хэрэгтэй.
Эрдэсгүйжилт гүнзгийрч паалан бүрэн идэгдэж тугалмайн дундаас гүн цоорсон хэлбэр. Энэ үед хүйтэн агаар юмуу хүйтэн ус уух зэрэгт өвдөнө
Шөнө унтаж чадахгүй хэмжээнд их өвдөнө. Халуун хүйтнээс хага ташиж өвдөнө
Цоорол шүдний мэдрэлийн судсанд хүртэл явагдаж ёзоорт үрэвсэл үүсээд өвдөлт мэдрэгдэхгүй болох үе шат юм
Хуванцар ломбо нь шүдний өнгөтөй материалаар бага зэрэг цоорлыг өнгөц ломбодох арга юм.
Сайн талЦоорсон хэсгийг эмчилж хэв аваад дүүргэж ломбоддог эмчилгээ юм.
Сайн талМетал дүүргэгчийг ихэвчлэн араа ломбодохдоо хамгийн түгээмэл хэрэглэгддэг. Хамгийн бага сөрөг нөлөөтэй байдаг байна.
Сайн талШүдний цоорол 3дах үе шатандаа орсон тохиолдолд сувгийн эмчилгээ хийх шаардлагатай болдог. Шүдний сувгийн зөөлөн эд үрэвсэж үхэжсэн бол түүнийг шүдний дотроос гаргаж сувгийг цэвэрлээд даралт даах голонцор суулгаж өгөхийг сувгийн эмчилгээ гэнэ
Гэмтсэн мэдрэлийн судсыг эмчилэх болон үрэвсэлийн явц, шүд болон ёзоорын гэмтэл зэргийг тодорхойлохын тулд зураг авхуулах шаардлагатай байдаг.
Гэмтсэн мэдрэлийн судсыг өвдөлтгүйгээр цэвэрлэхийн тулд мэдээ алдуулдаг.
*Өвдөлтөөс айдаг үйлчлүүлэгчдэд түрхдэг мэдээ алдуулагчаар өвдөлтгүй мэдээ алдуулалт хийх боломжтой.
Сувагт эмчилгээ хийх нөхцлийг бүрдүүлэх буюу шүдний цөгцөн хэсгийн халдварлагдаж зөөлөрсөн эдийг авч хөндийг нээх.
Суваг доторх халдвар авсан эдийг цэвэрлэх.
Суваг доторх халдвар авсан эдийг сайн цэвэрлэхийн тулд хэмжээг нь сайн тодорхойлох хэрэгтэй.
Суваг доторх халдвар авсан эдийг цэвэрлэсний дараа сувгийн хэмжээг өргөсгөнө.
Суваг доторх халдвар авсан эдийг цэвэрлэсний дараа сувгийг ариутгаад эмчилгээг дуусгана.
Хэврэгшсэн шүдний бүтцийг бэхжүүлэхийн тулд сувгийн баганын ховилд дүүргэгчийг дүүргэнэ.
Шүдний бүрээс засаж шүдийг хэлбэржүүлж эцэст нь бүрээсээ хийнэ.