Login Join
Online Counsel Манай хаяг Facebook Youtube Kakao Talk
+82 051 802 6363
TOP

Манайх агт арааны байрлал байдлыг

сайн оношлож өдөрт нь авч өгнө

Агт арааг авхуулах

LINE-UP DENTAL CLINIC

Агт араа гэдэг нь?

Агт араа буюу 3-р их араа шүд нь 17-25 насанд ургадаг бөгөөд хүмүүс 25-ны араа гэж нэрлэдэг

Агт араанаас болж гардаг асуудлууд

Гуравдугаар их араа шүд ч гэж нэрлэгддэг уг араа нь заавал ургадаггүй юм. Тал нь ургах эсвэл бүүр ургахгүй байх тохиолдол ч байдаг. Агт араа нь хатуурсан зузаан буйлыг цоолон гарч ирэх ба хажуу талынхаа арааг хорхойтуулах тохиолдол ч их байдаг. Энэ шүд хаашаа ч хамаагүй чиглэсэн байдлаар ургах ба үүнээс болж зажлах болон эрүүний хэлбэрт сөргөөр нөлөөлөх магадлал өндөр учир авахуулах нь зүйтэй.

Агт араагаа авхуулах шаардлагатай тохиолдолдууд
  • Агт арааны завсараар хоол хүнс их орох тохиолдолд
  • Агт араа шүдний ойролцоох буйланд үрэвсэл үүссэн тохиолдолд
  • Агт араа шүд хаашаа ч хамаагүй чиглэсэн байрлалаар ургаж өвдөлт үүсгэх тохиолдолд
  • Агт араа шүд хорхойтсон тохиолдолд
  • Агт араа буруу байрлалаар урган бусад шүдээ гэмтээх тохиолдол
Агт араагаа авхуулахын өмнө анхаарах зүйлс
Үнэн зөв оношлох

Агт арааг авахдаа үнэн зөв оношлогоо хийж байршлыг зөв тогтоох нь чухал.

Нарийвчлан оношлох

3D CT зураг авхуулан нарийвчлан оношлуулж хүндрэлгүй авхуулах нь чухал.

Туршлагатай эмнэлэг сонгох

Эрүүний яс болон шүд, мэдрэлийн судаснуудын талаар сайн мэдлэгтэй мэргэжлийн туршлага ихтэй эмнэлэгт хандах нь чухал.

Хүндрэл гаргахгүйгээр авхуулах

Манай эмнэлэгт Эрүү нүүрний мэс заслын мэргэжлээрээ төгсөж мэргэшсэн эмч ажиллаж байна. Мөн Их сургуулийн шүдний тасагт агт арааны нарийвчилсан оношлогоо болон маш олон удаагийн мэс ажилбарыг амжилттай хийж гүйцэтгэсэн туршлага дээрээ тулгуурлан эмчилгээ хийж байгаа болно.

Агт араа авах үйл явц
01 X-ray(рентген) зураг авхуулах

Буйлны ясны гүнд байрласан шүдний дотоод бүтэц, түүшин яс, паалангийн дор хучигдсан эдүүдийн бүтцийг оношлох.

02 Scaling буюу шүдний чулуу түүлгэх

Шүд авхуулахын өмнө амны хөндийг ариутгах шүдний чулуу түүлгэж цэвэрлэдэг.

03 Агт араа авах

Эрүү нүүрний мэс заслын мэргэжлээрээ төгсөж мэргэшсэн эмч таны агт арааг авах болно.

04 Ариутгал

Агт арааг авсаны дараа ариутгаж халдвар үүсхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна.

05 Мэс ажилбар хийсэн тохиолдолд оёдол авах

매복 사랑니를 발치하는 수술을 진행하였다면
실밥을 제거합니다.

3D CT ба унтуулах мэдээ алдуулалтын систем

Агт араа нь ургасан байдлаасаа шалтгаалж амархан авах тохиолдол ч байдаг. Гэвч буйлнаас цухуйлгүй яс болон бусад буйлны эдээр хучигдан үлдсэн саатсан агт араатай тохиолдолд мэс ажилбараар авахуулах шаардлага гардаг. Үрэвсэл үүссэн тохиолдолд 3D CT-гээр нарийвчлан оношлогоо болон унтуулах мэдээ алдуулалтыг хослуулан хийх системийг ашиглан мэргэжлийн эрүү нүүрний мэс заслын эмч таны агт арааг авах болно.

Агт араа авхуулсаны дараа анхаарах зүйлс
  • Агт араагаа авхуулаад зуусан хөвөнг дунджаар 2цаг орчим хаялгүй зуух хэрэгтэй.
  • Шүлс болон гарсан цусыг нулималгүй залгах хэрэгтэй.
  • 2-оос 3-н долоо хоног орчим үрэвсэл үүсгэхгүйн тулд архи тамхи хэрэглэхгүй байх хэрэгтэй.
  • Халуун хоол цай болон хурц хүнснээс татгалзах хэрэгтэй.
  • Агт араа авхуулсаны дараа тэр хэсгийн буйлыг хэлээрээ оролдохгүй байх хэрэгтэй.
  • Мэдээ алдуулалтын үйлчлэл гарсны дараа хоол идэж болно. соруул хэрэглэхгүй.
Агт арааны эмчилгээний өмнө ба дараах зураг
Before
After
more