Login Join
Online Counsel Манай хаяг Facebook Youtube Kakao Talk
+82 051 802 6363
TOP

Шарласан шүдэндээ санаа бүү зов~

Таны нуугдсан инээмсэглэлийг бид олж өгнө!

Шүд цайруулах

LINE-UP DENTAL CLINIC

Шүд цайруулах гэдэг нь?

Шүд цайруулдаг бодисыг шүдэнд түрхэж шарласан шүдний өнгийг гялалзсан цагаан өнгөтөй болгодог арга юм.

Шүд цайруулах эмчилгээ хийлгэх хэрэгтэй хү
  • Шарласан шүднээсээ болоод инээмсэглэж чадахгүй байгаа хүмүүс
  • Гэрлэх болон шинэ ажилд орох гээд амьдралдаа чухал шинэ алхам хийх гэж буй хүмүүс
  • Тамхинаас гарсаны дараа цагаан шүдтэй болохыг хүссэн хүмүүс
Шүд цайруулах эмчилгээ хийлгэхийн
өмнө шүдний чулуугаа заавал түүлгэх шаар

Шүдний чулуу түүлгэх эмчилгээг хийлгэснээр шүдний гадаргуу хэсэгт тогтсон
өнгөр болон чулуужилтыг гүн цэвэрлэж буйлны хавдалтыг буулгаж цэвэрхэн болгодог.

Тиймээс цайруулах эмчилгээний өмнө чулуу түүлгэх эмчилгээ хийлгэснээр шүд цайруулах явцад шүд чулуунаас болж алаг эрээн толбо үүсэхээс сэргийлдэг байна. Мөн цайруулах эмчилгээ хийлгэх үед буйл хамгаалах түрхлэг түрхдэг. Шүд чулуужилттай юмуу буйл хавдсан тохиолдолд энэхүү түрхлэгийн үр дүнд муугаар нөлөөлдөг байна.

Шүд цайруулах эмчилгээний явц
01 Шүдний зураг авхуулах

Цайруулах эмчилгээний өмнө шүдний өнгөний зургаа авхуулана.

02 Шүдний чулуу түүлгэх эмчилгээ

Цайруулах эмчилгээ хийгдхээс өмнө шаардлагатай тохиолдолд шүдний гадаргууд наалдсан өнгөр болон чулууг цэвэрлэнэ.

03 Буйл хамгаалах түрхлэг түрхэх

Уруулыг хамгаалах тос түрхэсний дараа буйл хамгаалах түрхлэг түрхэнэ.

04 Шүд цайруулах бодис түрхэх

Шүд цайруулах бодис түрхэнэ.

05 Цайруулах лазер

Нүдний хамгаалалт зүүлгэж цайруулах лазерын эмчилгээг хийнэ.

06 Цайруулахын өмнө ба дараах зургийг харицуулах

Цайруулах эмчилгээ хийлгэхийн өмнө авхуулсан зурагтайгаа цайрсан шүднийхээ зургийг харицуулан эмчилгээний үр дүнг шалгана.

Шүд цайруулах эмчилгээний дараа анхаарах зүйлс
  • Шүдний цоорол болон эмтрэл байгаа тохиолдолд цайруулах эмчилгээ хийлгэвэл цайруулах бодисноос болж янгинах тохиолдол гардаг учраас шүдээ эхлээд сайн үзүүлж байж шийдэх хэрэгтэй.
  • Цайруулах эмчилгээний дараа тамхи татах болон вино, кофе уух, каре зэрэг хүнсний будаг ихтэй хүнс идэхгүй байх хэрэгтэй.
  • Цайруулах эмчилгээг хийлгэснээс хойш шүдний мэдрэг чанар ялимгүй ихэсч янгинах тохиолдол байдаг ба энэ нь удахгүй хэвийн байдалдаа орох учир та санаа зоволтгүй.
  • Цайруулах эмчилгээ дууссаны дараа 6-н сараас 1 жилийн зайтай чулуу түүлгэх эмчилгээ хийлгэх болон үзлэгт орж байх хэрэгтэй.
Шүд цайруулах эмчилгээний өмнө ба дараах зураг
Before
After
more