Тэгш цагаан шүдтэй болсноор та
өөртөө итгэлтэй инээмсэглэх болно!
Шүдний гоо сайхны эмчилгээ буюу нүүрэвч
LINE-UP DENTAL CLINIC
Урт хугацаа шаардагддаг шүдний гажиг заслын эмчилгээг бодвол хурдан хугацаанд шүдийг цайруулан зөв хэлбэржүүлдэг эмчилгээ юм. Тийм учраас түргэвчилсэн гажиг заслын эмчилгээ ч гэж нэрлэдэг. Шүдний өнгө өөрчлөгдөх, эмтрэх, шүдний эгнээний гажигтай (далийж мурийсан), шүд хоорондын завсар үүсэх зэрэг шүдний гоо сайхан алдагдахад хийдэг эмчилгээ юм.
Уг эмчилгээ нь тухайн хүний шүд болон буйлны хэмжээг авч зөвхөн хувь хүнд тохирсон нүүрэвч хийдгээрээ онцлогтой.
Эхний удаад эмчилгээ хийлгэх явц болон гарах үр дүнгийн талаар эмчтэйгээ ярилцаж зөвлөгөө авна.
Тухайн үйлчлүүлэгчийн шүдний хэвийг авч уг хэвэн дээр шинээр хийх шүдний загварыг гаргана.
Хэв авсан нүүрэвчийг наахын тулд шүдийг засаж янзлах хэрэгтэй болдог. Эхний ээлжинд түр нүүрэвчийг зассан шүдэнд наадаг. Шүдийг засах үед сувгийн эмчилгээ хийх шаарлага гарвал эмчилгээг хийж гүйцэтгэсэний дараа түр нүүрэвчийг наадаг.
Эцэст нь лабораторид бэлтгэгдэж бэлэн болсон нүүрэвчийг таны шүдэнд наадаг.