Login Join
Online Counsel Манай хаяг Facebook Youtube Kakao Talk
+82 051 802 6363
TOP

Эрүү нүүрний зөв төрх таны гоо сайхан харагдахад туслана

Дээд доод эрүүний мэс засал

“Лайн-ап” дентал клиникклиник зөв хөгжил+ гоо сайхан+ аюулгүй

байдлыг хангаж үйлчлэх болно

LINE-UP DENTAL CLINIC

Урт нүүрний мэс засал

Нүүрний урт нь хэвийн хэмжээнээс илүү урт нүүрний өргөнөөс уртрагын хэмжээ харицангуй урт байхыг хэлнэ.
Шаамий эрүү болон нүүрний тэгш бус байдалтай хамт илэрвэл эрүүний үзүүрээс тайрах мэс засал хийнэ.
Зуултын асуудалтай нүүрний тэгш бус байдал, товгор амтай хамт илэрвэл дээд доод эрүүний мэс засал хийнэ.

Урт нүүртэй эсхээ оношлох
  • Эрүү хэтэрхий уртаас болж нүүр урт харагдах тохиолдолд
  • Доод шүд дээд шүднээс илүү урагшаа байрлалтай байх тохиолдолд
  • Доод эрүү том өргөн байх тохиолдолд
  • Нүүрний дээд хэсэг доод хэсгээс илүү урт харагдах тохиолдолд
Урт нүүрний мэс заслын арга
Эрүүний үзүүрийн мэс засал Зуулт зүгээр боловч эрүү урт байх тохиолдолд
01

Эрүүний үзүүрээс сэндвич хэлбэрээр тайрна.

02

Тайрсан ясыг салгаж авна.

03

Тайрагдсан хэсгүүдийг холбож хөдөлгөөнгүй болгож бэхэлнэ.

Мэс заслын талаарх мэдээлэл
  • Мэс засал үргэлжлэх хугацаа1цагаас 1цаг 30 минут орчим зарцуулагдана
  • Мэдээ алдуулах арга Бүтэн биеийн мэдээ алдуулалт хийнэ
  • Хэвтэж эмчлүүлэх хугацаа1шөнө 2өдөр хэвтэнэ
  • Оёдол авах хугацаа Хайлдаг оёдол тавина
  • Эмнэлэгт хандах хугацаа5 удаа болон түүнээс цөөн удаа ирж үзлэг эмчилгээ хийлгэх
  • Нөхөн сэргэх хугацаа7 хоног зарцуулагдана
Дээд доод эрүүний мэс засал Зуулт асуудалтай урт эрүүтэй тохиолдолд
01

Дээд эрүүний ясыг хамрын доод талаас эхлэн 45градусын налуу тайрна.

02

Агт арааны хойд эрүүний яснаас эрүүний булчингийн хоорондох хэсгийг тайрна.

03

Тайрсан хэсгүүдийг нийлүүлнэ

04

Хөдөлгөөнгүй болгож бэхэлнэ

Мэс заслын талаарх мэдээлэл
  • Мэс засал үргэлжлэх хугацаа 3цагаас 4цаг орчим зарцуулагдана
  • Мэдээ алдуулах арга Бүтэн биеийн мэдээ алдуулалт хийнэ
  • Хэвтэж эмчлүүлэх хугацаа 3шөнө 4өдөр хэвтэнэ
  • Оёдол авах хугацаа Хайлдаг оёдол тавина
  • Эмнэлэгт хандах хугацаа 5удаа болон түүнээс цөөн удаа ирж үзлэг эмчилгээ хийлгэх
  • Нөхөн сэргэх хугацаа 3-4 долоо хоног зарцуулагдана

Эрүүний гажиг заслын мэс засал нь хувь хүний биеийн онцлогоос шалтгаалан үрэвсэл,
цус алдалт, мэдрэлийн гэмтэл зэрэг сөрөг нөлөө гарч болно.

Өмнө болон дараах зураг
Before
After
more
"Лайн-ап" дентал клиникийн
шаамий эрүүний мэс заслын зөвлөж

Урт нүүрний мэс заслыг төлөвлөхдөө нүүрний харьцааг сайтар бодолцож тооцож төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Доод эрүү урт болохоор нүүр урт харагддаг тохиолдолд гоо сайхан харагдах талаас нь гоо сайхны мэс засал хийнэ. Харин эрүү болон нүүрний үйл ажиллагааны гажигаас үүссэн урт нүүр бол дээд доод эрүүний мэс засал хийж алдагдсан үйл ажиллагааг сэргээнэ. Урт нүүр зуултын асуудалтай хамт илэрвэл эрүү нүүрний мэс заслын мэргэжлийн эмч, шүдний гажиг заслын мэргэжлийн эмч нар хамтарч эмчилгээний төлөвлөгөө боловсруулах нь илүү үр дүнтэй эмчилгээ болно.