Login Join
Online Counsel Манай хаяг Facebook Youtube Kakao Talk
+82 051 802 6363
TOP

Урт хугацаа зарцуулагддаг шүдний гажиг заслын эмчилгээ,
Та нухацтай бодож, итгэж болохуйц найдвартай эмнэлэг сонгох нь чухал.

Сайхан инээмсэглэл тэгш шүд
"Лайн- ап" шүдний гажиг заслын эмчилгээ

LINE-UP DENTAL CLINIC

Сайхан инээмсэглэл тэгш шүд
"Лайн- ап" шүдний гажиг заслын эмчилгээ SOLUTION

Мэргэжилийн эмч нар хамтран эмчилгээ хийнэ

Шүдний гажиг заслын эмчилгээг эхлэхээс өмнө гажиг заслын мэргэжилийн эмч, Эрүү нүүрний мэс заслын мэргэжилийн эмч, шүдний тойрон эдийн эмчилгээний заслын мэргэжилийн эмч нар хамтран эмч нарын хурлаар сайтар зөвлөлдөж эхлүүлдэг. Мөн эмчилгээний явцад болон эмчилгээ дууссаны дараа ч байнга хяналтандаа авч танд өндөр үр дүнтэй эмчилгээг хийх болно.

100% мэргэжилийн сувилагч (hygienist) нар ажиллаж байна

Шүдний гажиг заслын чиглэлээр суралцаж төгссөн мэргэжилийн ажиллах хүчээр баг бүрдүүлж маш өндөр үр дүнтэй үйл ажиллагаа явуулж байна.

Шүдний гажиг заслын чиглэлээр мэргэшсэн техникч ажиллуулж байна

Эмнэлэг дотроо лаборатортай бөгөөд шүдний гажиг заслын чиглэлээр мэргэшсэн техникч өөрийн гараар хэв авч хүн бүрт тохирсон чанартай аппаратыг тааруулан хийдэг.

Чанарын шаардлага хангасан найдвартай бүтээгдэхүүн ашигладаг

Стандартын шаардлага хангасан зориулалтын, чанартай гажиг заслын аппарат болон материалуудыг ашигладаг.

Халдваргүйжүүлэлт хяналтын системтэй дээд зэргийн ариутгалтай ажилладаг

Бүх тоног төхөөрөмж болон багаж хэрэгсэлүүдийг 1 удаа хэрэглээд шууд ариутгалд оруулдаг.

Шүдний гажиг заслын эмчилгээ хийлгэсний дараагийн хяналт

Шүдний гажиг заслын эмчилгээ хийгэж дууссаны дараа байнгийн хяналтандаа авч үзлэг хийж өгч таныг шүдээ эрүүл, урт удаан хадгалахад тань бид туслана.

"Лайн- ап" шүдний гажиг заслын эмчилгээний явц

  • Эмчилгээний өмнөх зөвөлгөө болон нарийвчилсан шинжилгээ

  • Шинжилгээний хариугаар эмчилгээний төлөвлөгөө гаргах

  • Эмчилгээ эхлүүлэх ба аппарат суулгах

  • Эмчилгээ дуусгаж аппарат авч бэхжүүлэгч зүүх

  • Байнгийн арчилгаа хийх

"Лайн- ап" шүдний гажиг заслын эмчилгээний өмнө ба хойно
Before
After
more
Асуулт хариулт
Шүдээ заавал авахуулж байж аппарат зүүх үү?

Яг ч тийм биш. Шүдийг тэгшлэх зай хүрэлцээтэй байгаа нөхцөлд заавал шүд авхуулах шаардлага байхгүй.

Эмчилгээний хугацаа хэр шаардагддаг вэ?

Шүдээ авхуулсан ба авхуулаагүй 2 эмчилгээний хугацаа өөр өөр байдаг. Шүдээ авхуулсан тохиолдолд 1 жил 6-н сараас 2 жил орчим зарцуулагдана. Харин шүдээ авахуулаагүй бол 1 жилээс 1 жил 6-н сар орчим зарцуулагдана. Хэсэгчилсэн аппарат бол 6сар орчим л зарцуулагдана. Гэхдээ хүн хүний шүд болон буйлны ясны байдлаас шалтгаалаад зарцуулагдах хугацаа өөр өөр байдаг.

Шүдний гажиг заслын эмчилгээний дараа шүд хэврэгшидэг үү?

Шүдний гажиг заслын эмчилгээнээс болж шүд хэврэгшидэг гэж хэлэх ч хэцүү нь тохиромжгүй. Харин аппараттай байх хугацаандаа шүд болон амны хөндийн ариун цэвэр сахих хэцүү байх тохиолдол байдаг. Шүдээ сайн угаагүй тохиолдолд мэдээж шүд хэврэгшидэг. Тиймээс манай эмнэлэг нь шүд арчилгааны KIT-г танд өгч шүдээ зөв арчилах талаар сургалт давхар явуулдаг байгаа.

Энгийн аппарат болон хавчаар хэлбэрийн аппаратны ялгаа юу байдаг вэ?

Энгийн аппарат (Серамик, метал) нь шүдэн дээр наасан брэкэтийг нумаар бэхлэж чангалдаг. Харин хавчаар хэлбэрийн аппарат нь бусад аппаратыг бодвол нум болон брэлэтийн хоорондох үрэлцэл бага, эмчилгээний хугацаа болон өвдөлт багатайгаараа давуу тал юм.

Аппаратаа авахуулсаны дараа заавал бэхжүүлэгч зүүх үү?

Хүний шүд ямар нэг гадны нөлөөллөөр бидэнд мэдэгдэхгүй байнга хөдөлгөөнд орж байдаг. Аппаратаа авахуулсаны дараа тэгш шүдээ хадгалахын тулд бэхжүүлэгч зүүдэг. Үүнийг зүүгээгүй тохиолдолд шүд дахин зайгаа алдаж буруу байрлалтай болно.

Урьд нь шүдний гажиг заслын эмчилгээ хийлгэж байсан хүн дахин эмчилгээ хийлгэж болох уу?

Болно. Аппаратаа авхуулсаны дараа дахин шүд нь хэлбэр алдах болон өөрчлөлт ороод байгаа тохиолдолд дахин шүдний гажиг заслын эмчилгээ хийлгэж болно. Урьд эмчилгээтэй нь адил нарийвчилсан шинжилгээ авч таны эмчилгээг эхлүүлэх болно.

Шүдний гажиг заслын эмчилгээ нь багаар бодход хэдэн сар эсвэл 2-оос 3-н жил ч зарцуулагддаг.
Урт хугацааны эмчилгээ хийлгэх учираас та итгэл найдвартай, цэвэр тав тухтай эмнэлэг сонгох нь чухал. Мөн яаралтай эмчилгээ шаардлагтай болох болон асуудал гарсан үед цаг тухайд нь шийдвэрлэж өгөх эмнэлэг сонгох нь чухал юм.