Login Join
Online Counsel Манай хаяг Facebook Youtube Kakao Talk
+82 051 802 6363
TOP

Сайхан инээмсэглэл. Шүдний гажиг засал

Эмчилгээний төрөл

Удаан хугацагаар эмчилгээ хийлгэх тохиолдолд эмнэлгээ сайн судалж тохь тухтай,

найдвартай эмнэлгийн сонголт бол чухал зүйл юм

LINE-UP DENTAL CLINIC

Дорсгой шүдний аппарат

Дорсгой шүд гэдэг нь шүд ургах зай бага байснаас болж наана цаана орсгой дорсгой ургах, давхар шүд ургасан байхыг хэлнэ.
Дорсгой шүдний гажиг заслын эмчилгээг хийхдээ тухайн хүнийхээ шүдний байрлалаас шалтгаалж шүд авах эсэхийг шийддэг. Дорсгой шүд хэр их байгаа эсэх, хэр шаамийсан эсэх, агт араа ургасан эсэхийг харж байж эмчилгээнийхээ төлөвлөгөөг гаргана. Зайлшгүй шүд авах шаардлага гарсан тохиолдолд нарийн шинжилж байж хамгийн авах тохиромжтой шүдийг авч эмчилгээгээ үргэлжлүүлнэ.

Дорсгой шүдний гажиг заслын эмчилгээ хэрэгтэй хүмүүс
  • Юм идэсний дараа шүдний завсараар хоолны үлдэгдэл их ордог тохиолдолд
  • Дорсгой шүднээс болоод зажиллах болгонд эвгүй мэдрэмж төрдөг тохиолдолд
  • Шүд хорхойтох юмуу буйлны үрэвсэл байнга үүсдэг тохиолдолд
  • Дорсгой шүднээс болоод дээд доод шүд сайн нийлдэггүй тохиолдолд
  • Зөв тэгш шүдтэй болохыг хүсдэг тохиолдолд
Дорсгой шүдний гажиг заслын эмчилгээний үйл
01 Гажиг заслын эмчилгээний зөвлөгөө ба нарийвчилсан шинжилгээ

Рanorama зураг, гавлын эгц урдаас болон хажуугийн рентген зураг авхуулах. Үүний дараа одоогийн байгаа шүдний хэв өгөх зэрэг нарийн хэмжилт, оношлогоо хийнэ.

02 Эмчилгээний төлөвлөгөөг гаргана

Шүдний гажиг заслын эмчилгээг эхлэхээс өмнө гажиг заслын мэргэжлийн эмч, Эрүү нүүрний мэс заслын мэргэжлийн эмч, хиймэл шүдний эмчилгээний мэргэжлийн эмч нар хамтран эмч нарын хурлаар сайтар зөвлөлдөж эхлүүлдэг.

03 Гажиг заслын эмчилгээ

Төлөвлөгөөний дагуу эмчилгээг эхлүүлж аппарат суулгана. Сард 1 удаа ирж үзлэгт орно.

04 Эмчилгээ дуусгаж аппарат авч бэхжүүлэгч зүүх.

Гажиг заслын эмчилгээ дуусгаж аппарат авч бэхжүүлэгч зүүх.

05 Байнгийн хяналтанд байх

Шүдний гажиг заслын эмчилгээ хийгэж дууссаны дараа байнгийн хяналт үзлэг хийлгэж байх.

"Манай эмнэлэг нь үр дүнтэй шүдний гажиг заслын эмчилгээ хийхийн тулд гажиг заслын мэргэжлийн эмч, Эрүү нүүрний мэс заслын мэргэжлийн эмч, хиймэл шүдний эмчилгээний мэргэжлийн эмч нар хамтран эмч нарын хурлаар сайтар зөвлөлдөж эхлүүлдэг"

Дорсгой шүдний аппаратны төрөл

Хувь хүний шүдэнд тааруулж аппаратаа зөв сонгох нь чухал.

Төмөр аппарат

Метал аппарат нь үнийн хувьд боломжийн, найдвартай, өндөр үр дүнтэй гажиг заслын эмчилгээний аппарат юм.

Серамик аппарат

Серамик шинж чанарын шүдний өнгөтэй бараг адил брекет ашиглан хийдэг учир нүдэнд анзаарагдахгүйгээс гадна гоо үзэмжинд нөлөөлөхгүй боломжийн үнэтэй шүдний аппарат юм.

Хавчаар хэлбэрийн (Clippy-C) аппарат

Энэхүү аппарат нь өөрөө чангарч түргэн хугацаанд шүдний хөдөлгөж тэгшилдэг учир шүдний аппарат зүүх хугацааг богиносгодог. Мөн өвдөлт болон зовиурыг багасгадаг.

Өнгөгүй шүдний аппарат

Хамгийн сайн давуу тал нь шүдэнд бат наалдах боломжтой, нүдэнд өртөхгүй, өнгөгүй материалаар хийгдсэн тул гоо үзэмжид нөлөөлөхгүй мөн өвдөлт багатай, авч цэвэрлэх боломжтой аппарат юм.

Өмнө ба дараах зураг
Before
After
more
"Лайн- ап"
Дорсгой шүдний гажиг заслын эмчилгээний зөвлөмж

Дорсгой шүд нь цэвэрлэгээ сайн хийгээгүй тохиолдолд хорхойтох тохиолдол их гардаг. Улмаар хажуугийн шүднүүддээ нөлөөлөх магадлал өндөр байдаг. Тиймээс гажиг заслын эмчилгээ хийлгэхийг санал болгодог. Шүдний харагдах байдалдаа эмчилгээ хийлгэнэ гэхээсээ илүү насан туршдаа хэрэглэх ясан шүднүүдээ эрүүл байлгахын тулд эмчилгээ хийлгэх хэрэгтэй.