Login Join
Online Counsel Манай хаяг Facebook Youtube Kakao Talk
+82 051 802 6363
TOP

Сайхан инээмсэглэл. Шүдний гажиг засал

Эмчилгээний төрөл

Удаан хугацагаар эмчилгээ хийлгэх тохиолдолд эмнэлгээ сайн судалж тохь тухтай,

найдвартай эмнэлгийн сонголт бол чухал зүйл юм

LINE-UP DENTAL CLINIC

Үүдэн шүдний зай нөхөх эмчлэгээ

Үүдэн шүдний зай их үүссэн хүмүүс цөөнгүй харагддаг. Шүдээ авхуулсан юмуу шүд хоорондын хэмжээ жижигхэн, эрүүний яс том зэрэг олон шалтгаанаас болж шүд хооронд зай гардаг. Ийм зай гарсан шүд нь төрөлхийн байх тохиолдол байдаг ч нас ахих тусам буйлны яс суларч шүдэнд зай үүсэх тохиолдол байдаг. Мөн ямар нэг гадны нөлөө гэмтлээс болж зай үүсэх ч тохиолдол байдаг. Зөвхөн үүдэн шүдэнд зай үүссэн тохиолдолд гажиг заслын эмчилгээ хурдан дуусах боломжтой бөгөөд хэсэгчилсэн аппарат зүүж эмчлүүлнэ.

Үүдэн шүдний зайгаа эмчлэх шаардлагатай хүмүүс
  • Төрөлхийн жижиг шүдтэй зай үүссэн тохиолдолд
  • Шүдний тоо цөөхнөөс болоод зай үүссэн тохиолдолд
  • Эрүү яс томтойгоос болоод зай үүссэн тохиолдолд
  • Галуун хошуутай болоод зай үүссэн тохиолдолд
Үүдэн шүдний зай аппаратаар эмчлэх үйл явц
01 Гажиг заслын эмчилгээний зөвлөгөө ба нарийвчилсан шинжил

Рanorama зураг, гавлын эгц урдаас болон хажуугийн рентген зураг авхуулах. Үүний дараа одоогийн байгаа шүдний хэв өгөх зэрэг нарийн хэмжилт, оношлогоо хийнэ.

02 Ингээд таны эмчилгээний төлөвлөгөөг гаргана

Шүдний гажиг заслын эмчилгээг эхлэхээс өмнө гажиг заслын мэргэжлийн эмч, Эрүү нүүрний мэс заслын мэргэжлийн эмч, хиймэл шүдний эмчилгээний заслын мэргэжлийн эмч нар хамтран эмч нарын хурлаар сайтар зөвлөлдөж эхлүүлдэг.

03 Гажиг заслын эмчилгээ

Төлөвлөгөөний дагуу эмчилгээ эхлүүлж аппарат суулгана. Сард 1 удаа ирж үзлэгт орно.

04 Эмчилгээ дуусгаж аппарат авч бэхжүүлэгч зүүх

Гажиг заслын эмчилгээ дуусгаж аппарат авч бэхжүүлэгч зүүх.

05 Байнгийн хяналтанд байх.

Шүдний гажиг заслын эмчилгээ хийгэж дууссаны дараа байнгийн хяналт үзлэг хийлгэж байх.

"Манай эмнэлэг нь үр дүнтэй шүдний гажиг заслын эмчилгээ хийхийн тулд гажиг заслын мэргэжлийн эмч, Эрүү нүүрний мэс заслын мэргэжлийн эмч, хиймэл шүдний эмчилгээний заслын мэргэжлийн эмч нар хамтран эмч нарын хурлаар сайтар зөвлөлдөж эхлүүлдэг."

Үүдэн шүдний зай эмчлэх аппаратны төрөл

Хувь хүний шүдэнд тааруулж аппаратаа зөв сонгох нь чухал.

MTA

Өөрийн шүдний өнгөтөй адилхан өнгөтөй шүд, 3-6 сарөөр хурдан, шүдний завсар юм орох нь бага, өвдөлт бага, өртөг багатай

Шүдний дотор талын аппарат

Харагдах байдлаасаа асуудалгүй мөн аппаратнаас болж уруул цорвойж харагдана гэж санаа зоволтгүй

Хавчаар хэлбэрийн (Clippy-C) аппарат

Энэхүү аппарат нь өөрөө чангарч түргэн хугацаанд шүдний хөдөлгөж тэгшилдэг учир шүдний аппарат зүүх хугацааг богиносгодог. Мөн өвдөлт болон зовиурыг багасгадаг

Laminate

үүдэн шүд, зай завсартай шүдийг тэгшилж өнгөлөг цагаан шүдтэй болгоно

Өмнө ба дараах зураг
Before
After
more
"Лайн- ап"
Үүдэн шүдний зай эмчилгээний зөвлөмж

Араа шүдний асуудалгүй бол үүдэн шүдний зайг наадаг болон авагддаг зэрэг аппарат зүүлгэж хялбархан эмчилж болдог. Үүдэн шүдний зай нь хүн тус бүрт өөр өөр үүссэн байдаг учираас нарийн шинжилгээ үзлэг хийж байж тохирсон эмчилгээ хийх нь маш чухал байдаг.