Сайхан инээмсэглэл. Шүдний гажиг засал
Эмчилгээний төрөл
Удаан хугацагаар эмчилгээ хийлгэх тохиолдолд эмнэлгээ сайн судалж тохь тухтай,
найдвартай эмнэлгийн сонголт бол чухал зүйл юм
LINE-UP DENTAL CLINIC
Үүдэн шүдний зай их үүссэн хүмүүс цөөнгүй харагддаг. Шүдээ авхуулсан юмуу шүд хоорондын хэмжээ жижигхэн, эрүүний яс том зэрэг олон шалтгаанаас болж шүд хооронд зай гардаг. Ийм зай гарсан шүд нь төрөлхийн байх тохиолдол байдаг ч нас ахих тусам буйлны яс суларч шүдэнд зай үүсэх тохиолдол байдаг. Мөн ямар нэг гадны нөлөө гэмтлээс болж зай үүсэх ч тохиолдол байдаг. Зөвхөн үүдэн шүдэнд зай үүссэн тохиолдолд гажиг заслын эмчилгээ хурдан дуусах боломжтой бөгөөд хэсэгчилсэн аппарат зүүж эмчлүүлнэ.
Рanorama зураг, гавлын эгц урдаас болон хажуугийн рентген зураг авхуулах. Үүний дараа одоогийн байгаа шүдний хэв өгөх зэрэг нарийн хэмжилт, оношлогоо хийнэ.
Шүдний гажиг заслын эмчилгээг эхлэхээс өмнө гажиг заслын мэргэжлийн эмч, Эрүү нүүрний мэс заслын мэргэжлийн эмч, хиймэл шүдний эмчилгээний заслын мэргэжлийн эмч нар хамтран эмч нарын хурлаар сайтар зөвлөлдөж эхлүүлдэг.
Төлөвлөгөөний дагуу эмчилгээ эхлүүлж аппарат суулгана. Сард 1 удаа ирж үзлэгт орно.
Гажиг заслын эмчилгээ дуусгаж аппарат авч бэхжүүлэгч зүүх.
Шүдний гажиг заслын эмчилгээ хийгэж дууссаны дараа байнгийн хяналт үзлэг хийлгэж байх.
"Манай эмнэлэг нь үр дүнтэй шүдний гажиг заслын эмчилгээ хийхийн тулд гажиг заслын мэргэжлийн эмч, Эрүү нүүрний мэс заслын мэргэжлийн эмч, хиймэл шүдний эмчилгээний заслын мэргэжлийн эмч нар хамтран эмч нарын хурлаар сайтар зөвлөлдөж эхлүүлдэг."
Хувь хүний шүдэнд тааруулж аппаратаа зөв сонгох нь чухал.
Өөрийн шүдний өнгөтөй адилхан өнгөтөй шүд, 3-6 сарөөр хурдан, шүдний завсар юм орох нь бага, өвдөлт бага, өртөг багатай
Харагдах байдлаасаа асуудалгүй мөн аппаратнаас болж уруул цорвойж харагдана гэж санаа зоволтгүй
Энэхүү аппарат нь өөрөө чангарч түргэн хугацаанд шүдний хөдөлгөж тэгшилдэг учир шүдний аппарат зүүх хугацааг богиносгодог. Мөн өвдөлт болон зовиурыг багасгадаг
үүдэн шүд, зай завсартай шүдийг тэгшилж өнгөлөг цагаан шүдтэй болгоно
Араа шүдний асуудалгүй бол үүдэн шүдний зайг наадаг болон авагддаг зэрэг аппарат зүүлгэж хялбархан эмчилж болдог. Үүдэн шүдний зай нь хүн тус бүрт өөр өөр үүссэн байдаг учираас нарийн шинжилгээ үзлэг хийж байж тохирсон эмчилгээ хийх нь маш чухал байдаг.