Login Join
Online Counsel Манай хаяг Facebook Youtube Kakao Talk
+82 051 802 6363
TOP

Сайхан инээмсэглэл. Шүдний гажиг засал

Эмчилгээний төрөл

Удаан хугацагаар эмчилгээ хийлгэх тохиолдолд эмнэлгээ сайн судалж тохь тухтай,

найдвартай эмнэлгийн сонголт бол чухал зүйл юм

LINE-UP DENTAL CLINIC

Товгор амны гажиг заслын эмчилгээ

Товгор ам гэдэг нь хажуунаас нь харахад хамрын үзүүр болон эрүүний урд хэсгээс урагшаа түрж гарч ирсэн амтай хүнийг хэлнэ.
Товгор ам нь хүний гадаад төрхөнд ихээр нөлөөлдөг. Энгийн үед ч хүнийг сэтгэлээр унасан гунигтай байдалтай харагдуулдаг. Гадаад төрхөнд нөлөөлөөд зогсохгүй буруу хазалт зэрэг сөрөг нөлөөлөлүүд гардаг учираас гажиг заслын эмчилгээ хийлгэх нь чухал юм.

Товгор амны гажиг заслын эмчилгээ хэрэгтэй хүмүүс
  • Товгор амнаас болоод зузаан уруултай харагддаг тохиолдолд
  • Энгийн үед ч ам ангайсан байдаг болон уурласан төрхтөй харагддаг тохиолдолд
  • Инээхэд буйл ихээр харагддаг тохиолдолд
  • Эрүүндээ үрчлээ их суусан тохиолдолд
  • Хажуугаас нь хархад хамар эрүүний хэмжээнээсээ урагшаа түрж гарсан амтай тохиолдолд

Товгор амны гажиг
заслын эмчилгээ

Товгор амны гажгын
мэс засал

Товгор амны гажиг заслын эмчилгээг аппарат зүүж эмчлэх үү, мэс заслын аргаар эмчлэх үү гэдэг асуудал байдаг. Гэвч энэ асуудалд ганц зөв хариулт бол нарийвчилсан шинжилгээгээр зөв оношлох нь маш чухал юм. Нарийвчилсан шинжилгээгээр галуун хошууны шалтгаан нь шүд байх тохиолдолд аппарат зүүж эмчлэж болох боловч шалтгаан нь эрүүний яс байх тохиолдолд мэс заслын аргаар эмчлэх нь үр дүнтэй арга болдог байна.

Товгор амны гажиг заслын эмчилгээний үйл явц
01 Гажиг заслын эмчилгээний зөвлөгөө ба нарийвчилсан шинжилгээ

Рanorama зураг, гавлын эгц урдаас болон хажуугийн рентген зураг авхуулах. Үүний дараа одоогийн байгаа шүдний хэв өгөх зэрэг нарийн хэмжилт, оношлогоо хийнэ.

02 Ингээд таны эмчилгээний төлөвлөгөөг гаргана

Шүдний гажиг заслын эмчилгээг эхлэхээс өмнө гажиг заслын мэргэжлийн эмч, Эрүү нүүрний мэс заслын мэргэжлийн эмч, хиймэл шүдний эмчилгээний мэргэжлийн эмч нар хамтран эмч нарын хурлаар сайтар зөвлөлдөж эхлүүлдэг.

03 Гажиг заслын эмчилгээ

Төлөвлөгөөний дагуу эмчилгээ эхлүүлж аппарат суулгана. Сард 1 удаа ирж үзлэгт орно.

04 Эмчилгээ дуусгаж аппарат авч бэхжүүлэгч зүүх

Гажиг заслын эмчилгээ дуусгаж аппарат авч бэхжүүлэгч зүүх.

05 Байнгийн хяналтанд байх

Шүдний гажиг заслын эмчилгээ хийгэж дууссаны дараа байнгийн хяналт үзлэг хийлгэж байх.

"Манай эмнэлэг нь үр дүнтэй шүдний гажиг заслын эмчилгээ хийхийн тулд гажиг заслын мэргэжлийн эмч, Эрүү нүүрний мэс заслын мэргэжлийн эмч, хиймэл шүдний эмчилгээний мэргэжлийн эмч нар хамтран эмч нарын хурлаар сайтар зөвлөлдөж эхлүүлдэг."

Товгор амны аппаратны төрөл

Хувь хүний шүдэнд тааруулж аппаратаа зөв сонгох нь чухал.

Төмөр аппарат

Метал аппарат нь үнийн хувьд боломжийн, найдвартай, өндөр үр дүнтэй гажиг заслын эмчилгээний аппарат юм.

Серамик аппарат

Серамик шинж чанарын шүдний өнгөтэй бараг адил брекет ашиглан хийдэг учир нүдэнд анзаарагдахгүйгээс гадна гоо үзэмжинд нөлөөлөхгүй боломжийн үнэтэй шүдний аппарат юм.

Хавчаар хэлбэрийн (Clippy-C) аппарат

Энэхүү аппарат нь өөрөө чангарч түргэн хугацаанд шүдний хөдөлгөж тэгшилдэг учир шүдний аппарат зүүх хугацааг богиносгодог. Мөн өвдөлт болон зовиурыг багасгадаг.

Өнгөгүй шүдний аппарат

Хамгийн сайн давуу тал нь шүдэнд бат наалдах боломжтой, нүдэнд өртөхгүй өнгөгүй материалаар хийгдсэн тул гоо үзэмжид нөлөөлөхгүй мөн өвдөлт багатай авч цэвэрлэх боломжтой аппарат юм

Өмнө ба дараах зураг
Before
After
more
"Лайн- ап"
Товгор амны гажиг заслын эмчилгээний зөвлөмж

Товгор амны гажиг нь дээд доод үүдэн шүднээс үүдэлтэй, дээд эсвэл доод эрүүний хэт хөгжилөөс үүдэлтэй зэрэг шалтгаанаас үүсдэг. Товгор амны гажиг заслын эмчилгээ нь “Шалтгааныг олсоны дараа” бага араа авч(хамгийн дээд тал нь 4шүд авах) шүдний аппарат зүүлгэх, эрүүний мэс засал хийсэний дараа аппарат зүүх зэргээр эмчилж болно.