Login Join
Online Counsel Манай хаяг Facebook Youtube Kakao Talk
+82 051 802 6363
TOP

Сайхан инээмсэглэл. Шүдний гажиг засал

Эмчилгээний төрөл

Удаан хугацагаар эмчилгээ хийлгэх тохиолдолд эмнэлгээ сайн судалж тохь тухтай,

найдвартай эмнэлгийн сонголт бол чухал зүйл юм

LINE-UP DENTAL CLINIC

Зуултын согог заслын эмчилгээ

Зуултын согог гэдэг нь? шүдний эгнээ жигд бус доод дээд шүд болон эрүүний ясны байрлалд гажилт орсон байхыг хэлнэ. Шүдээ зуухад араанууд зуугдаж урд шүднүүд хоорондоо хүрэхгүй байх тохиолдол.

Зуултын согогын 1-р төрөл

Дээд доод шүдийг зуухад араа нь тулж нийлэх боловч үүдэн шүдний хооронд завсар гаран нийлэхгүй байх тохиолдолыг зуултын согогын 1-р төрөл гэнэ.

Зуултын согогын 2-р төрөл

Дээд шүд байрлах хоншоорын яс доод эрүүтэй харьцуулхад хэтэрхий том учир урагш түрэн гарч харагдах тохиолдолыг зуултын согогын 2-р төрөл гэнэ.

Зуултын согогын 3-р төрөл

Дээд шүдтэй харьцуулхад доод шүдний хэлбэр том тул урагш шаамийн гарсан байх бөгөөд шүдээ зуухад доод шүд нь дээд шүдний гадна талаар зуугдаж харагдах ба үүнийг шүдний согогын 3-р төрөл гэнэ.

Зуултын согог заслын эмчилгээ хийлгэх шаардлагатай хүмүүс
  • Эрүү, хацрын үений өвдөлтийн тоо олширч байгаа тохиолдолд
  • Ярих үед дуудлага өөрчлөгдсөн тохиолдолд
  • Шүд зажилах зэрэг үүргээ гүйцэтгэхэд асуудалтай болсон тохиолдол
Зуултын согог заслын эмчилгээ хийлгэх үе шат
01 Гажиг заслын эмчилгээний зөвлөгөө ба нарийвчилсан шинжилгээ

Рanorama зураг, гавлын эгц урдаас болон хажуугийн рентген зураг авхуулах. Үүний дараа одоогийн байгаа шүдний хэв өгөх зэрэг нарийн хэмжилт, оношлогоо хийнэ.

02 Ингээд таны эмчилгээний төлөвлөгөөг гаргана

Шүдний гажиг заслын эмчилгээг эхлэхээс өмнө гажиг заслын мэргэжлийн эмч, Эрүү нүүрний мэс заслын мэргэжлийн эмч, хиймэл шүдний эмчилгээний мэргэжлийн эмч нар хамтран эмч нарын хурлаар сайтар зөвлөлдөж эхлүүлдэг.

03 Гажиг заслын эмчилгээ

Төлөвлөгөөний дагуу эмчилгээ эхлүүлж аппарат суулгана. Сард 1 удаа ирж үзлэгт орно.

04 Эмчилгээ дуусгаж аппарат авч бэхжүүлэгч зүүх

Гажиг заслын эмчилгээ дуусгаж аппарат авч бэхжүүлэгч зүүх.

05 Байнгийн хяналтанд байх

Шүдний гажиг заслын эмчилгээ хийгэж дууссаны дараа байнгийн хяналт үзлэг хийлгэж байх.

"Манай эмнэлэг нь үр дүнтэй шүдний гажиг заслын эмчилгээ хийхийн тулд гажиг заслын мэргэжлийн эмч, Эрүү нүүрний мэс заслын мэргэжлийн эмч, хиймэл шүдний эмчилгээний мэргэжлийн эмч нар хамтран эмч нарын хурлаар сайтар зөвлөлдөж эхлүүлдэг."

Зуултын согог заслын аппаратны төрөл

Хувь хүний шүдэнд тааруулж аппаратаа зөв сонгох нь чухал.

Төмөр аппарат

Метал аппарат нь үнийн хувьд боломжийн, найдвартай, өндөр үр дүнтэй гажиг заслын эмчилгээний аппарат юм.

Серамик аппарат

Серамик шинж чанарын шүдний өнгөтэй бараг адил брекет ашиглан хийдэг учир нүдэнд анзаарагдахгүйгээс гадна гоо үзэмжинд нөлөөлөхгүй боломжийн үнэтэй шүдний аппарат юм.

Хавчаар хэлбэрийн (Clippy-C) аппарат

Энэхүү аппарат нь өөрөө чангарч түргэн хугацаанд шүдний хөдөлгөж тэгшилдэг учир шүдний аппарат зүүх хугацааг богиносгодог. Мөн өвдөлт болон зовиурыг багасгадаг.

Өнгөгүй шүдний аппарат

Хамгийн сайн давуу тал нь шүдэнд бат наалдах боломжтой, нүдэнд өртөхгүй өнгөгүй материалаар хийгдсэн тул гоо үзэмжид нөлөөлөхгүй мөн өвдөлт багатай авч цэвэрлэх боломжтой аппарат юм.

Өмнө ба дараах зураг
Before
After
more
"Лайн- ап"
Зуултын согог заслын эмчилгээний зөвлөмж

Бага зэрэг зуултын согогтой тохиолдолд гажиг заслын аппарат зүүлгэж эмчилдэг. Харин их хэмжээний зуултын согогтой тохиолдолд доод эрүүний мэс засал юмуу эрүүний хэлбэр засах мэс засал хийж гажиг заслын аппарат зүүлгэж эмчилдэг. Мэс заслын аргыг хослуулж эмчилгээ хийлгэсэнээр та эрүүл мэндээ сэргээгээд зогсохгүй гоо сайхан төрхтөй болно.