Login Join
Online Counsel Манай хаяг Facebook Youtube Kakao Talk
+82 051 802 6363
TOP

Сайхан инээмсэглэл. Шүдний гажиг засал

Эмчилгээний төрөл

Удаан хугацагаар эмчилгээ хийлгэх тохиолдолд эмнэлгээ сайн судалж тохь тухтай,

найдвартай эмнэлгийн сонголт бол чухал зүйл юм

LINE-UP DENTAL CLINIC

Шаамий эрүүний гажиг заслын эмчилгээ

Шаамий эрүү гэдэг нь? Доод эрүү дээд эрүүнээсээ илүү их хөгжин урагшаа илүү гарсан байдлыг хэлнэ. Шаамий буюу урт эрүү нь хэлбэрийн хувь дээд доод эрүү ба түүний ясны хөгжил, байрлал нь хэвийн ч шүдний буруу ургалтаас болсон буруу хэлбэр, шүдний ургалт хазалт нь хэвийн ч дээд доод эрүүний яс буруу ургаж тогтсон хэлбэр, шүд болон эрүүний яс хоёулаа буруу байрлалтайгаар тогтсон хэлбэр гэж ангилдаг.Дээрх тохиолдлуудаас шүдний буруу байрлалаас улбаатай шаамий эрүү нь шүдний байрлалыг засах байдлаар мэс заслын бус аргаар хийгдэх боломжтой боловч бусад тохиолдлуудын хувьд мэс заслын аргаар засагдах боломжтой.

Шаамий эрүүний гажиг заслын эмчилгээ хийлгэх хэрэгтэй хүмүүс
  • Дээд доод шүд зөрдөг тохиолдолд
  • Урт эрүүтэй үүдэн шүд гарч ирсэн тохиолдолд
  • Дээд доод шүд хоорондоо таарч хазагдахгүй тохиолдолд
  • Үүдэн шүдээрээ зажиллаж болохгүй дуудлага өөрчлөгдөх тохиолдолд
  • Хажуу талаас нь хархад дээд уруулаасаа доод уруул нь давж орж ирсэн тохиолдолд

Шаамий эрүүний гажиг заслын эмчилгээ

мэс заслын эмчилгээ

Шаамий эрүүг нарийвчилсан шинжилгээ хийж байж гажиг заслын аппарат зүүлгэж эмчлэх үү мэс заслын аргаар эмчлэх үү гэдэгийг шийддэг. Дээд эрүү доод эрүүний байрлал их зөрөөгүй тохиолдолд аппарат зүүлгэж эмчилж болдог. Харин эрүү шүдний буруу байрлалын хэмжээ их байх тусам мэс заслын аргаар эмчилгээ хийх нь илүү үр дүнтэй юм.

Шаамий эрүүний гажиг заслын эмчилгээний үйл явц
01 Гажиг заслын эмчилгээний зөвлөгөө ба нарийвчилсан шинжилгээ

Рanorama зураг, гавлын эгц урдаас болон хажуугийн рентген зураг авхуулах. Үүний дараа одоогийн байгаа шүдний хэв өгөх зэрэг нарийн хэмжилт, оношлогоо хийнэ.

02 Ингээд таны эмчилгээний төлөвлөгөөг гаргана

Шүдний гажиг заслын эмчилгээг эхлэхээс өмнө гажиг заслын мэргэжлийн эмч, Эрүү нүүрний мэс заслын мэргэжлийн эмч, хиймэл шүдний эмчилгээний мэргэжлийн эмч нар хамтран эмч нарын хурлаар сайтар зөвлөлдөж эхлүүлдэг.

03 Гажиг заслын эмчилгээ

Төлөвлөгөөний дагуу эмчилгээ эхлүүлж аппарат суулгана. Сард 1 удаа ирж үзлэгт орно.

04 Эмчилгээ дуусгаж аппарат авч бэхжүүлэгч зүүх

Гажиг заслын эмчилгээ дуусгаж аппарат авч бэхжүүлэгч зүүх.

05 Байнгийн хяналтанд байх

Шүдний гажиг заслын эмчилгээ хийгэж дууссаны дараа байнгийн хяналт үзлэг хийлгэж байх.

"Манай эмнэлэг нь үр дүнтэй шүдний гажиг заслын эмчилгээ хийхийн тулд гажиг заслын мэргэжлийн эмч, Эрүү нүүрний мэс заслын мэргэжлийн эмч, хиймэл шүдний эмчилгээний мэргэжлийн эмч нар хамтран эмч нарын хурлаар сайтар зөвлөлдөж эхлүүлдэг."

Шаамий эрүүний гажиг заслын шүдний аппаратны төрөл

Хувь хүний шүдэнд тааруулж аппаратаа зөв сонгох нь чухал.

Төмөр аппарат

Метал аппарат нь үнийн хувьд боломжийн, найдвартай, өндөр үр дүнтэй гажиг заслын эмчилгээний аппарат юм

Серамик аппарат

Серамик шинж чанарын шүдний өнгөтэй бараг адил брекет ашиглан хийдэг учир нүдэнд анзаарагдахгүйгээс гадна гоо үзэмжинд нөлөөлөхгүй боломжийн үнэтэй шүдний аппарат юм

Хавчаар хэлбэрийн (Clippy-C) аппарат

Энэхүү аппарат нь өөрөө чангарч түргэн хугацаанд шүдний хөдөлгөж тэгшилдэг учир шүдний аппарат зүүх хугацааг богиносгодог. Мөн өвдөлт болон зовиурыг багасгадаг

Өнгөгүй шүдний аппарат

Хамгийн сайн давуу тал нь шүдэнд бат наалдах боломжтой, нүдэнд өртөхгүй өнгөгүй материалаар хийгдсэн тул гоо үзэмжид нөлөөлөхгүй мөн өвдөлт багатай, авч цэвэрлэх боломжтой аппарат юм

Өмнө ба дараах зураг
Before
After
more
"Лайн- ап"
Шаамий эрүүний гажиг заслын эмчилгээний зөвлөмж

Шаамий эрүү нь гоо зүйн талаасаа эмчилгээ хийлгэх шаардлагатай. Мөн шаамий эрүүг удаан хугацаагаар эмчлүүлээгүй орхисоноос болж та хоол зажилхад маш их хүндрэлтэй болно. Нарийвчилсан шинжилгээ өгч хувь хүн тус бүрт таарсан эмчилгээг зөв сонгож хийх нь маш чухал юм.