Login Join
Online Counsel Манай хаяг Facebook Youtube Kakao Talk
+82 051 802 6363
TOP

Сайхан инээмсэглэл. Шүдний гажиг засал

Эмчилгээний төрөл

Удаан хугацагаар эмчилгээ хийлгэх тохиолдолд эмнэлгээ сайн судалж тохь тухтай,

найдвартай эмнэлгийн сонголт бол чухал зүйл юм

LINE-UP DENTAL CLINIC

Нүүрний тэгш бус байдлыг шүдний гажиг
заслын аппаратаар эмчлэх

Нүүрний тэгш бус байдал гэдэг нь нүүр тэгш хэмээ алдаж далийсан байдлыг хэлдэг. Гэхдээ 100% өв тэгш нүүртэй хүн байдаггүй. Энгийн үед хүмүүсийн нүдэнд өртхүйц илт далий нүүртэй хүнийг Нүүрний тэгш бус хөгжилтөй гэж оношлоно. Үүнийг шүдний гажиг заслын аппаратаар эмчлэж болдог.

Нүүрний тэгш бус байдлыг шүдний гажиг заслын аппаратаар эмчлэх шаардлагатай хүмүүс
  • Инээмсэглэл 1 талынх нь нүүрэнд хэт тодордог тохиолдолд
  • Шүдээ зуусан үед нэг талын шүднүүд зуугдахгүй сул байх тохиолдолд
  • Шүдээ зуусан үед шүднүүд хоорондоо таарахгүй байх тохиолдолд

Нүүрний тэгш бус байдлыг шүдний гажиг заслын аппаратаар эмчлэх

Мэс заслын аргаар эмчлэх

Нүүрний тэгш бус байдлыг нарийвчилсан шинжилгээ хийж байж гажиг заслын аппарат зүүлгэж эмчлэх үү мэс заслын аргаар эмчлэх үү гэдгийг шийддэг. Нүүрний тэгш бус байдал маш ихээр алдагдсан болон бусад эрүү нүүрний буруу хөгжилтөй хамт хавсарч илэрсэн тохиолдолд мэс заслын аргаар эмчилгээ хийх нь илүү үр дүнтэй юм.

Зуултыг эмчлэх гажиг заслын эмчилгээний үйл явц
01 Гажиг заслын эмчилгээний зөвлөгөө ба нарийвчилсан шинжилгээ

Рanorama зураг, гавлын эгц урдаас болон хажуугийн рентген зураг авхуулах. Үүний дараа одоогийн байгаа шүдний хэв өгөх зэрэг нарийн хэмжилт, оношлогоо хийнэ.

02 Ингээд таны эмчилгээний төлөвлөгөөг гаргана

Шүдний гажиг заслын эмчилгээг эхлэхээс өмнө гажиг заслын мэргэжлийн эмч, Эрүү нүүрний мэс заслын мэргэжлийн эмч, хиймэл шүдний эмчилгээний мэргэжлийн эмч нар хамтран эмч нарын хурлаар сайтар зөвлөлдөж эхлүүлдэг.

03 Гажиг заслын эмчилгээ

Төлөвлөгөөний дагуу эмчилгээ эхлүүлж аппарат суулгана. Сард 1 удаа ирж үзлэгт орно.

04 Эмчилгээ дуусгаж аппарат авч бэхжүүлэгч зүүх

Гажиг заслын эмчилгээ дуусгаж аппарат авч бэхжүүлэгч зүүх.

05 Байнгийн хяналтанд байх

Шүдний гажиг заслын эмчилгээ хийгэж дууссаны дараа байнгийн хяналт үзлэг хийлгэж байх.

"Манай эмнэлэг нь үр дүнтэй шүдний гажиг заслын эмчилгээ хийхийн тулд гажиг заслын мэргэжлийн эмч, Эрүү нүүрний мэс заслын мэргэжлийн эмч, хиймэл шүдний эмчилгээний мэргэжлийн эмч нар хамтран эмч нарын хурлаар сайтар зөвлөлдөж эхлүүлдэг."

Өмнө ба дараах зураг
Before
After
more
"Лайн- ап"
Нүүрний тэгш бус байдлыг шүдний аппаратаар эмчлэх эмчилгээний зөвлөмж

Нүүрний тэгш бус байдлын эмчилгээ хийлгэхийн өмнө нэн түрүүнд CT зураг авхуулах шаардлагатай. Хүндрэлтэй хэлбэрийн нүүрний тэгш бус байдал биш тохиолдолд шүдний аппаратаар эмчилгээ эхлүүлж болно. Харин хэт их хүндрэлтэй тохиолдолд эрүү нүүрний мэс заслын аргаар эмчилгээг эхлүүлэх болно.