Сайхан инээмсэглэл. Шүдний гажиг засал
Эмчилгээний төрөл
Удаан хугацагаар эмчилгээ хийлгэх тохиолдолд эмнэлгээ сайн судалж тохь тухтай,
найдвартай эмнэлгийн сонголт бол чухал зүйл юм
LINE-UP DENTAL CLINIC
Өсвөр насны хүүхдийн шүдний гажиг заслын эмчилгээ нь урьдчилан сэргийлэх болон анхан шатанд эмчлэх зорилгоор хийгддэг байгаа. Өсвөр насны хүүхдүүд насанд хүрсэн хүнийг бодвол эмчилгээний хугацаа богино, өртөг бага, үр дүнтэй эмчилгээ авах боломж өндөр байдаг. Шаамий эрүү, эрүүгүй, товгор амтай болох, нүүрний тэгш бус байдал үүсэх зэргийг бага дээр нь оношлож тохирсон зөв эмчилгээ хийсэнээр зөв төрхтөй эрүүл шүдтэй өсөх боложтой байдаг.
Хүүхдийг эрт үед нь эрүү, нүүрэнд үүсэх гажгийг тодорхойлон, эмчлэх нь хялбар ба үр дүн өндөртөй байдаг. Хүүхдийн бага насанд нь хийгдэж буй гажиг заслын эмчилгээ нь ихэвчилэн хүүхдийг эрүү нүүрний гажгаас урьдчилан сэргийлдэг. Эрүү нүүрний ясанд үүссэн эмгэг зэрэг нь том болсон хойно нь мэс заслын эмчилгээ хийх шаардлагатай болдог. Тиймээс бага насанд нь үүссэн гажгийг эмчлэх, хүнд хэлбэрийн гажгийг хөнгөвчилөх зэрэг шаардлагатай.
Өсөж яваа хүүхдийн шүд болон буйлны эд нь хурдан дасан зохицох чадвартай байдаг. Тиймээс ямар ч эмчилгээ хийсэн үр дүнтэй байх бөгөөд бага байхад нь эмчилгээ хийлгэснээр том болоод гажгийн эмчилгээ хийлгэхийн тулд шүд авхуулах болон мэс засал хийлгэх зэрэг эрсдлийг бууруулдаг байна.
Өсвөр насны хүүхдэд шүдний болон нүүрний араг ясны хөгжил эд явагдаж байдаг. Энэ үед шүдний гажиг заслын эмчилгээг хийснээр шүд болон эрүү нүүрний буруу хөгжлийг зогсоож зөв хөгжүүлэх маш үр дүнтэй эмчилгээ болдог.
Хоол хүнс сайн зажиллах чадварыг дээшлүүлсэнээр шүд гэмтэх болон хорхойтхоос урьдчилан сэргийлдэг.
Өсвөр насны хүүхдүүд гадаад төрхөндөө маш их анхаарал тавидаг. Энэ үед шүдний гажиг заслын эмчилгээг хийлгэж өгсөнөөр хүүхэд өөртөө итгэлтэй болно.
Эрүүний ясны хөгжил удамшидаг учираас эцэг эхийнх нь аль нэг нь шаамий эрүү, товгор ам, зуултын согогтой тохиолдолд хүүхдэд 80%-тай удамшдаг.
Сүүн шүдний гэмтэл юмуу ясан шүд ургах зай байхгүй болсноос шүднүүд давхралдаж ургаснаас болж эрүү нүүрний буруу хөгжил үүсэх зэрэг хүндрэлүүд үүсдэг.
Хүүхэд тань хамрын дайвар хөндийн үрэвсэл, гүйлсэн булчирхайн үрэвсэл зэрэг чих хамар хоолойн өвчтөй бол амаараа амьсгалах тохиолдол ихсэж дээд шүдэлбэрүүдийн зай багасан доод эрүү сунан эрүү нүүрний буруу хөгжилтөй болдог.
Хүүхдийн эрүү нүүрний хөгжилийн онцлог болон хөгжлийн явц өөр өөр байдаг ч шаамий эрүүний гажиг заслын эмчилгээг “5нас”-тайд нь хийлгэвэл хамгийн үр дүнтэй байдаг.
Хүүхдийн нүүр болон эрүүний ясанд үүссэн ясны зөрүү 7~8 настайд нь илэрдэг. Хүүхдийн хоншоорын яс дутуу хөгжиж доод эрүүний яс илүү хөгжсөнөөр 7 настайгаасаа шаамий зуулттай болох тохиолдол их байдаг. Тиймээс эрт оношлуулж эмчлүүлэх нь үр дүнтэй байдаг.
Хүүхдийн эрүү нүүрний хөгжлийн онцлог болон хөгжлийн явц өөр өөр байдаг ч товгор амны гажиг заслын эмчилгээг эмэгтэй хүүхдийг бага сургуулийн 4-р анги, эрэгтэй хүүхдийг бага сургуулийн 5-аас 6-р ангид орох үед нь хийлгэвэл хамгийн үр дүнтэй байдаг.
Товгор амны гажиг заслын эмчилгээг хүүхдийн хамгийн сүүлийн сүүн шүд ясан шүдээр солигдон ургаж эхлэх үед хийлгэх нь хамгийн үр дүнтэй байдаг байна.
Эмэгтэй хүүхэд бага сургуулийн 4-р ангид орохдоо сүүлийн ясан шүд ургаж, эрэгтэй хүүхэд бага сургуулийн 5-аас 6-р ангид орох үед сүүлийн ясан шүд ургадаг учираас энэ үед эмчилгээ хийлгэх нь чухал юм.
Манай эмнэлгийн туршлагатай эмч эмчилгээг эхлүүлж эмчилгээний дараах хяналтыг хүртэл өөрөө хариуцаж хийдэг.
Манай эмнэлэг эмчилгээ эхлүүлэхдээ хүүхдийн шүдэнд хорхойтхоос хамгаалдаг түрхлэг түрхдэг. Ингэснээр эмчилгээний явцад хүүхдийн шүдэнд хорхой үүсэх эрсдэлийг багасгадаг.
Манай эмнэлгийн мэргэжилтэн(hygienist) нар таны хүүхдийг хариуцан эмчилгээ хийлгэхэд нь 100% хамт байж үйлчлэх болно. Мөн эмчилгээний явц ба үр дүнг цаг тухайд нь эцэг эхэд нь утасдаж тайлбарлах болно.